“Онцгой нэгэн” багаа гайхалтай удирдаж байна

Twitter Print
2014 оны 10-р сар 19-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лиг үргэлжилж байна. Урд шөнө наймдугаар тойргийн эхний тоглолтууд болоход “Саутхэмптон”-“Сандерлэнд” 8:0, “Эвертон”-“Астон Вилла” 3:0, “Манчестер Сити”-“Тоттенхэм Хотспур” 4:1, “Вестхэм Юнайтед”-“Барнли” 3:1, “Челси”-“Кристал Палас” 2:1, “Ньюкастл”-“Лиестер Сити” 1:0-ээр хожсон бол “Арсенал”-“Халл Сити” 2:2-оор тэнцжээ. Энэ улирлыг тэргүүлж буй “Челси” даруухан өрсөлдөгчөө хожиж 22 дахь оноогоо авлаа. Харин үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан баг нь “Саутхэмптон” болж байна. Ширүүн өрсөлдөөнтэй премьер лигт нэг ч од тоглогчгүй тус баг гуравдугаар байранд бичигдэнэ гэдэг том амжилт. Мөн урд шөнө “Сандерлэнд”-ыг 8:0-ээр хожсон нь санаанд оромгүй явдал боллоо.

“Саутхэмптон”-ы дасгалжуулагч Р.Кумен тоглолтын дараа хэлэхдээ “Маш их баяртай байна. Бас бага зэрэг шоконд орлоо. Яагаад гэвэл өрсөлдөгчөө 8:0-ээр хожино гэдэг маш хэцүү зүйл. Бараг тохиолдоод байдаггүй үр дүн шүү дээ. Бид гайхалтай хөлбөмбөгийн үзүүлсэн дээ сэтгэл өндөр байна” гэж хэлсэн. Энэ тойргийн үлдсэн тоглолтууд өнөө шөнө болох бөгөөд “КПР”-“Ливерпуль”, “Сток Сити”-“Суонси Сити”, “Вест Бромвич Альбион”-“Манчестер Юнайтед” багууд оноолт таарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.