
Б.БАТ-ЭРДЭНЭ сайд “ПОПОРДОГ” yy?
Улстѳрийн хүрээнд “попролт” гэдгийг, ажил хийсэн дүр эсгэчихээд түүнийгээ хэт ихээр дѳвийлгэн сурталчилахыг хэлж байна гэж миний хувьд ойлгодог. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ШѲХТГ-ын даргаас, салбарын бодлого тѳлѳвлѳж хянах үүрэгтэй БОАЖЯ-ны сайдаар ажиллах хугацаанд учиргүй ойр биш ч, нэг их хол хѳндий байгаагүй дотно хүний хувьд Б.Бат-Эрдэнийг нилээд анзаарч байдаг.
1. Ѳрѳѳнийхѳѳ үүдэнд ТВ дэлгэц байрлуулан ѳрѳѳнд ѳѳрѳѳ байгаа эсэх, байгаа бол ямар хүнтэй хэрхэн уулзаж байгааг нь түүнтэй уулзахаар зорьж ирж буй хүн бүхэн ил тод харж байдаг
2. Хот дотор албан хэрэгцээндээ “Приус” машин унаж, хѳдѳѳ явах хэрэгцээндээ том оврын автомашин унана
3. Энэ салбрын сайд болсноосоо хойш хѳдѳѳ орон нутагт ажилласан нь хотод ажилласнаасаа илүү байх. Салбрын ажлууд хэрхэн явагддагийг ѳѳрийн биеэр очиж, нүдээр үзэн амьдрал дунд нь шийдвэрээ гаргадаг
4. Аль болохоор хүмүүстэй уулзаж асуудлыг бодитоор шийдэхийг хичээж байсан нь түүний ачааллыг хэт нэмэгдүүлж, ѳѳрѳѳ залхах байдалд хүргэж байгаа нь нууц биш. Яг үнэндээ бусад мэргэжилтнүүд шийдэж болох асуудлуудыг зѳвхѳн сайдаар шийдүүлэх гэж зүтгэдэг хандлагыг ѳѳрчлѳх гэж хичээж буй
5. БОАЖЯ-ны дэд сайд, Тѳрийн нарийн бичгийн дарга нар ажил үүргээ хуваарилан авч гүйцэтгэж байгааг сайдын түвшинд сурталчилж чадаж байгаа нь багийн хамтын ажиллагааны сайн жишиг
6. Салбрын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлуудаа 7 хоног бүр сошиал орчинд тайлагнаж байгаа нь зарим хүмүүсийн хувьд “поп” гэж харагддаг байх. Гэхдээ ихэнх сайдууд юу хийж байгаа нь ойлгомжгүй байдаг болохоор муулуулах шалтаг нь болж байдаг юм шүү дээ
7. Ажиллагсадаа яаран халахгүйгээр ажил хийх боломж олгоод асуудлаа хариуцаж чадахгүй байгаад нь хариуцлага тооцоод эхлэхээр зарим хүмүүс дургуй байдаг байх л даа. Гэхдээ зохицож бус, зарчим барьж ажиллаж байгаа нь зѳв байх
8. Тэр маш энгийн харилцаатай. Заримдаа санал нийлэхгүй асуудлаар бид хоёр зѳрѳлдѳвч, тэрээр уйгагүй тайлбарлаж заримдаа буулт хийнэ
9. Сайдууд дундаа ѳѳрийн бизнесээ эрхэлж байсан цѳѳн хүмүүсийн нэг болохоор арай амьдралтай, арай бодитойгоор асуудлуудыг хараад байна уу даа хэмээн би дүгнэдэг
10. Тэр маш хурдтай ажиллаж, асуудлыг шийдэж болох бүх боломжуудыг сайн ашигладаг. Олон улсын байгууллагуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг тэр хѳгжүүлж чадаж байгаа
Намайг Америкт байх үеэс л бид найзалсан. Миний хийж бүтээсэн тѳслүүдийг дэмжиж байсан болохоор намайг дэргэдээ байлгахыг хүссэн байх. Заримдаа санаа нийлж, заримдаа зѳрѳлдѳвч бид хоёр хэзээ ч найз хэвээрээ. Түүнд бусдад таалагддаггүй сул талууд байдаг л байх. Харин би түүнийг ѳнѳѳгийн Монголын улстѳрийн албан тушаалтны “сайн жишиг” хэмээн үнэлдэг. Тэр Монголын улстѳрд ѳѳрийн орон зайгаа эзэлж, сайн жишгээ тогтоож байгаа сайн залуу.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2022-08-20 Улаанбаатар хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.