Австрали "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд Хятадтай байгуулсан гэрээгээ цуцалжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 22-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Австралийн засгийн газар БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд Австралийн Виктория мужийн БНХАУ-ын засгийн газартай хийсэн хоёр гэрэг хүчингүйд тооцжээ. Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейн дээрх гэрээнүүд нь Австралийн гадаад бодлогод нийцэхгүй, Австралийн эрх ашигтай зөрчилдөж байна хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн Канберра Виктория мужийн 1999 онд Сири улстай, 2004 онд Иран улстай боловсролын салбарт хийсэн гэрээ хэлэлцээрүүдийг цуцалжээ. Үүнтэй холбоотойгоор Виктория мужийн удирдлагууд мужуудын гадаад бодлоготой холбоотой асуудлыг Австралийн засгийн газар шийдвэрлэдэг болохыг онцолжээ.

2020 оны 12-р сард Австралийн парламент Австралийн эрх баригчдын гадны улсын засгийн газартай хийсэн бүх төрлийн гэрээнд хориг тавих тухай хуулийн төсөл баталсан юм. Уг хуулийн төслийн дагуу Австралийн Гадаад хэргийн сайд Австралийн гадаад бодлогод нийцэхгүй, сөргөөр нөлөөлнө гэж үзсэн гэрээнд хориг тавих эрхтэй болсон билээ. Тухайн үед ажиглагчид уг хуулийн төсөл нь Бээжингийн эсрэг чиглэсэн болохыг онцолж байсан билээ.

Австралийн засгийн газар олон нийтэд шийдвэрээ танилцуулахаасаа өмнө Бээжинд энэ талаар урьдчилан мэдэгдсэн ба Марис Пейн бусад орны засгийн газрууд Австралийн засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсчээ.

Нөгөө талаас Австрали дахь БНХАУ-ын элчин сайдын яам Австралийн засгийн газрын шийдвэр нь ямар ч үндэслэлгүй, Хятадын эсрэг явуулж буй ээлжит бодлого гэдгийг онцолжээ.

Хоёр улсын харилцаа сүүлийн саруудад хурцдаад байгаа ба өнгөрсөн жил Австралийн эрх баригчид коронавирусын цар тахлын гарал үүслийг шалгахыг шаардаж, Хятадын Huawei компанийн 5G тоног төхөөрөмжийг хориглосны хариуд Бээжин Австралийн нэр бүхий импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татварыг ноогдуулах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: https://www.google.com/amp/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.