Өсгийнд яс ургадаг уу?

Twitter Print
2020 оны 10-р сар 21-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Өсгийний яс ургалт (plantar fascitis) гэдэг нь хөлийн өсгий ясанд бэхлэгддэг улны том фасци шөрмөс үрэвссэний улмаас өсгийний ясанд өвдөлт илрэх эмгэг юм.

Шалтгаан:

Хөл дээрээ ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн байнга хийх. 

Гүйлтийн спортоор байнга хичээллэдэг хүмүүс, бүжигчин зэрэг хүмүүс нь хөлийн уланд байнга ачаалал өгсөнөөс хөлний улны фасци шөрмөс үрэвсэж гэмтдэг байна.

Нумгүй гутал удаан өмсөх.

Учир нь хүн нумтай гутал өмссөн тохиолдолд биеийн жингийн 40 хувь өсгийнд, 30 хувь нь өлмийнд, 30 хувь нь хөлний нуманд хувиарлагдаж, ачаалал тэнцүүлдэг байна. Харин нумгүй гутал өмссөн үед биеийн жингийн 70 хувь өсгийнд хувиарлагдаж, улмаар өсгийнд бэхлэгдсэн фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна. Нумгүй гуталт UGG гутал, бойтог, кет зэрэг орно. Иймээс нумгүй гутлыг аль болох өмсөхгүй байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдэд энэ төрлийн гутлыг өмсүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй байдаг.

Таргалалт

Биеийн жингийн илүүдэл нь хөлний өсгийнд ачаалал өгснөөс фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна.

Шинж тэмдэг:

Өглөө босонгуутаа хөл дээрээ гишгэхэд хүчтэй өвдөлт илэрнэ.

Удаан хугацаагаар зогсоны дараа өсгий орчим өвдөлт нэмэгдэнэ.

Удаан хугацаагаар суугаад босоход өвдөлт илэрнэ.

Эмчилгээ:

Тусгай зориулалтын гутлыг байнга өмсөх.

Өсгийний хальс, улны шөрмөсийг нөхөн төлжүүлэх зорилгоор глюкозамин уух.

Хэсэг газрын үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор дикломол гелийг өдөрт 3-4 удаа хэрэглэх.

Хэсэг газарт шарлага эмчилгээ хийлгэх.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.