Түүний гоо үзэсгэлэнгийн нууц нь архи, тамхи хэрэглэдэггүй, дасгал хөдөлгөөн хийж, сайн унтаж амрадаг зуршил гэнэ

Twitter Print
2023 оны 01-р сар 01-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Орнелла Мутти 1955 оны 3-р сарын 9-нд Ромд (Франческа Романа Ривелли нэртэй) төрсөн. Түүний аав нь Неаполитан үндэстэн хүн байсан бол, ээж нь Эстонид төржээ. Ривеллигийн гэр бүл ядуухан амьдардаг байжээ. Эмч байсан аав нь охиноо төрсний дараахан нас баржээ. Кинонд тоглож амжилт олж чадаагүй ээж хоёр охинтойгоо халаасандаа ганц ч зоосгүй хоосон хүн байлаа.

12 нас хүрсэн Франческа үзэсгэлэнтэй дүр төрхтэй, дур булаам охин болж өссөн тул эрчүүдийн нүдний харцыг булааж эхлэжээ. Гэрийнхэндээ мөнгө цаасаар ​​тус дэм болохыг хичээсэн тэрээр аливаа саад бэрхшээлд цөхрөлгүй, дүрслэх урлагийн коллежийн оюутнуудад биеэ нүцэглэн зуруулах болжээ. Удалгүй түүний энэ зураг нь дүүрэг хотоор нь тархаж, сурч байсан сургуульд нь хүрчээ. Ээж нь үүнийг нь мэдмэгц, охиноо зодож ороолгон, улмаар түүнтэй удаан хугацаанд ам дуугүй явсан гэдэг.

Гэсэн хэдий ч, Франческа өөртөө итгэлтэй, хатуу чанга байж, тэр ч байтугай өөрийн бие махбодоосоо ичилгүй, ийм маягаар мөнгө олох нь хулгай хийснээс л илүү дээр хэмээн хэлжээ. Энэ нь охины хувь заяанд олон талаар тодорхойгоор нөлөөлөх болжээ.

14 нас хүрмэгц Клаудиа эгч нь түүнийг сонин дээр гарсан зар болох, “Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр” киноны зураг авалтын жүжигчдийн шалгаруулалтад хамтдаа оролцохыг ятгажээ. Клаудиа эгч нь өөрөө найруулагчид таалагдахын тулд чадах бүхнээ хийсэн боловч, Дамиано Дамиани нь, эгчийгээ дэмжихээр ирсэн Франческаг л хараад байжээ.

Ингээд киноны талаар аливаа нэгэн хүсэл мөрөөдөлгүй явсан охины хувь заяа огт өөрөөр эргэх нь тэр ээ. Найруулагч нь Франческаг 14 настай гэдгийг нь ер мэдээгүй бөгөөд охин ч бие хаагаараа 18 настай мэт харагдаж байлаа. Диамани түүнийг кинонхоо дүрд тоглуулахыг зөвшөөрсөн ч, кинонд нь Ривелли нэртэй жүжигчин байсан тул түүнийг нэрээ өөрчлөхийг шаарджээ. Ингэж Франческа нь Орнелла Мутти болжээ.

"Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр" (1970) кинонд анх эхлэн тоглосон ч, дуулиан тарьж чадсангүй, гэхдээ л Орнелла найдвартай ажлын байртай болж чадав.

Орнеллагийн багш, оюун санааны зөвлөгч нь найруулагч Марко Феррери, Дино Риси нар болжээ.

Орнелла Муттигийн алдарт Адриано Челентаногийн хамт тоглосон "Зөрүүд эрийг номхотгосон нь" хэмээх инээдмийн кино (1980) нээлтээ хийсний дараа түүний нэр дэлхий дахинд алдар цуутай болжээ.

Энэ кино нь гадаадад, тэр дундаа ЗХУ болоод соц орнуудад машид алдартай билээ. Мөн жүжигчин Челентанотой хамтаар "Ухаангүй дурлагсад" (1981) кинонд тоглосон бөгөөд тэдний энэ холбоо нь зөвхөн уран бүтээлийн талаасаа нэр хүндийг олж чаджээ.

Сүүлийн үед Орнелла Мутти нь гадаадын найруулагчдын кинонд ихэвчлэн тоглох болжээ.

Орнелла Мутти сэтгэл татам гоо сайхан байдлаа үнэхээр алдаагүй хэвээрээ байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэнгийн нууц нь гэвэл, архи уудаггүй, тамхи татдаггүй, дасгал хөдөлгөөн, гимнастик хийдэг, илүүтэй ихээр унтаж амрахыг хичээдэг зуршил юм. Жүжигчин маань тайван амгалан, амар живэр амьдрахыг илүүд үздэг ажээ.

90-ээд оны сүүлээр Мутти гоо сайхны алдарт мэс засалч Стефано Пикколотой уулзалддаг байсанч одоо Францын тэрбумтан Фабрис Керверетэй хамт амьдарч байгаа билээ. Одоо түүнд нэгэнтээ хамгийн дуртай ажил нь, мөн хайртай хүн нь байгаа болохоор урьд өмнөхөөсөө ч илүү их аз жаргалтай байгаа билээ.

Мути кинонд тоглохоос гадна бас буяны үйл ажиллагаа, мөн бизнес эрхэлдэг ажээ. Тэрээр Францад амьдарч байгаа бөгөөд усан үзмийн мод тарьж, дарс үйлдвэрлэдэг ажээ.

Одоо жүжигчин маань Милан, Ром, Парис, Москва, Рига, Алмата зэрэг хотуудыг хамарсан өөрийн нэрийн барааны үнэт эдлэлийн сүлжээ дэлгүүрүүдтэй болжээ.

Тэрээр кинонд үргэлжлүүлэн тоглож байгаа бөгөөд мөн хүүхдүүд нь түүний энэ ажлыг үргэлжлүүлж байгаад баяртай байдаг ажээ. Түүний охидууд болох Найка, Каролина нар нь хэдийнээ жүжигчид болцгоон, мөн отгон хүү Андреа нь ч бас жүжигчин болохыг хүсэн мөрөөддөг ажээ.

Хэзээ нэгэн цагтаа өөрийн үзэсгэлэн гоо, авьяас чадвараараа Итали орныг байлдан дагуулж байсан Орнелла Мутти одоо ч гэсэн бишрүүлсээр байгаа билээ. Тэрээр энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг хэвээрээ бөгөөд энэ жүжигчингүйгээр кино уйтгартай, сонирхолгүй байх бизээ. Үүнийх нь төлөө түүнийг дэлхий даяараа хайрладаг юм.

Орчуулсан: Э.Булган

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lopez

      (149.34.244.151) 2023-01-03 00:13
      • 0
      • 0

      Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com

      Хариулах

    • DR UROLOGIST

      (197.210.53.197) 2022-03-18 09:59
      • 0
      • 0

      Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

      Хариулах