Ходоод гэдэсний өвчнийг эмчлэх аргууд

Twitter Print
2020 оны 10-р сар 20-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга:

Нэгдүгээр арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 1/2 стаканаар ууна. Хүүхдэд 1/4 стаканаар өгнө.

Хоёрдугаар арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан усанд хийж 10 минут буцалгаад 2 цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1/2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх:

Эм бэлгэх жор, арга:

- 20 гр нунтаг хушга
- 1/2 стакан, буцламгай ус
- 1 ц/х зөгийн бал

Хандлах хугацаа: 30 минут

Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.

Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.

Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
- Ходоодны шархыг сайн аниулна.
- Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
- Цусны шүүрлийг зогсооно.
- Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
- Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
- Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.

Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх:

Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.

Ходоодны хүчил ихдсэнийг өндөгний хальсаар эмчлэх:

Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл

Бэлтгэх арга: Угааж нунтаглана.

Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.

Алимны цуу хордлогоос амь аварна

Олон арга байдгийн дотор Оросын нэг ийм арга бий. Алимаа угаагаад муудасан хэсгийг авч хаяна. Бүдүүн ширхэгтэй үрүүлээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь 1 литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10гр исгэгч, 20гр хатсан хар талх хийгээрэй.

Саваа харанхуй, дулаан газар (20-30С-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт 2 удаа модон халбагаар хутгана. Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан 1 литр тутамд 50-100гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина. Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгох юм. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно.

Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.