Украины компани онгоцны үйлчлэгчдийнхээ хувцсыг өмд, пүүзээр солино

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 14:19 цагт
Мэдээний зураг,

Украины SkyUp Airlines агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгчдийнхээ дунд хийсэн судалгааг үнлэслэн үйлчлэгчдийнхээ дүрэмт хувцас болсон бариу банзал болон өндөр өсгийт гутлыг солихоор болжээ.

SkyUp компанийн онгоцны үйлчлэгчид энэ сарын 22-ноос эхлэн ажил дээрээ сул загвартай улбар шар өнгийн өмдтэй хослол, цагаан өнгийн Nike пүүз, хүзүүний торгон алчуур, цагаан өнгийн футболка өмсч байхаар болсон байна.

Тус агаарын тээврийн компани нь нисэх онгоцны багийн дүрэмт хувцаснуудыг судалж, онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцсанд байх "консерватив" буюу хуучинсаг элементүүдийг халахаар шийджээ.

Түүнээс гадна эмэгтэй онгоцны үйлчэгчид үсээ заавал сүлжих шаардлагагүй болох аж.

SkyUp компанийн Маркетингийн албаны дарга Марианна Григораш, "Эмэгтэй онгоцны үйлчлэгчийн имиж, гаднах төрхийн талаар нийгэмд тогтсон хэвшмэл хандлага байдаг ч үнэн хэрэг дээрээ онгоцны үйлчлэгч нь биеийн хүч ихээр шаардсан ажил хийдэг" гэдгийг онцолжээ.

Тус компанийн онгоцны үйлчлэгчид онгоцны үйлчлэгчид өдөржин өндөр өсгийтэй гутал дээр явдаг, зарим тохиолдолд нислэгийн турш сууж, хөлөө амраах боломж гардаггүй мөн онгоц осолдох эсвэл онгоцонд ямар нэг доголдол гарсан тохиолдолд бариу банзал, өндөр өсгийтэй гуталтай байх нь тухгүй бөгөөд тохиромжгүй гэдгийг онцолжээ.

Марианна Григорашийн мэдээлснээр SkyUp компани нисэх багийн эрэгтэй гишүүдийн дүрэмт хувцсыг ч мөн солихоор төлөвлөж байгаа ба хантаазны оронд хөнгөн материалтай пиджак, цагаан сорочкан цамцны оронд цагаан футболка, хар өнгийн Nike пүүзтэй хослуулан өмсөх гэнэ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.