ДЭМБ: Коронавирусын эсрэг хүчтэй тэмцэхийг уриаллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар одоогийн байдлаар коронавирусын халдвар авсан 300 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 67 хоногийн дараа коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 100 мянгад хүрсэн бол 78 хоногийн дараа 200 мянга, 82 хоногийн дараа 300 мянгыг даваад байна. Коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж байгаа ч дэлхий нийтээрээ энэ халдварт өвчний эсрэг тэмцсэнээр өвчний тархалтыг хяналтандаа авах боломжтой хэмээн ДЭМБ-ын захирал Тедрос Гебрейесус мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар коронавирусын халдвараас хамгаалахаас гадна коронавируст "цохилт" өгөх нь чухал аж. Тэрээр, "Энэхүү тэмцэлд ялахын тулд бид уг вирусын эсрэг хүчтэй бөгөөд оновчтой тактик ашиглах шаардлагатай байна. Сэжигтэй тохиолдол болгоныг шинжлэх, халдвар авсан нь тогтоогдсон болгоныг тусгаарлаж, эмчлэх, халдвартай хүнтэй хавьтсан бүх хүмүүсийг олж илрүүлж, тусгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай." хэмээн онцолжээ.

Түүнчлэн тэрээр эмч, эмнэлгийн ажилчдад нэн шаардлагатай халдвар хамгааллын хувцас, хэрэглэл дутагдсанаас болж эрүүл мэндийн ажилчдын дунд коронавирусын халдвар ихээр тархаад буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус "Их-20" -ийн гишүүн орнуудын удирдагчдаас эмнэлгийн халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хүснэ гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Standard.co.uk

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.