Оросын хүүхдийн эрхийн комиссарыг үг хэлэх үеэр бусад улсын төлөөлөгчид гарч явжээ

Twitter Print
2023 оны 04-р сар 06-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн чуулганы үеэр өнгөрсөн сард Олон Улсын Эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон Оросын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Беловаг үг хэлэх үеэр АНУ, Их Британи, Албани болон Мальтагийн төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн хурлын танхимыг орхин гарчээ.

Түүнчлэн Их Британи, АНУ хоёр Оросын талаас "хүүхдүүдийг дайны бүсээс нүүлгэн шилжүүлэх" сэдвээр хийх албан бус цахим уулзалтанд хориг тавьсан байна.

НҮБ-д АНУ-аас суугаа элчин сайд Линда Томас-Грийнфилд АНУ, Их Британийн хамтаар хориг тавьсан нь Мария Львова-Беловад "олон улсын тавцанд худал мэдээлэл түгээх, Украинд үйлдэж буй аймшигтай хэргүүдээ өмөөрөх" боломжийг олгохгүй байхыг зорьсон гэжээ.

Өнгөрсөн сард Олон Улсын Эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Хүүхдийн эрхийн комиссар М. Львова-Белова нарыг баривчлах захирамж гаргасан ба шүүх тэднийг Украинаас хүүхдүүд болон насанд хүрэгчдийг хууль бусаар ОХУ руу гаргасан хэрэгт буруутай гэж үзсэн юм.

М. Львова-Беловагийн мэдээлснээр өнгөрсөн жилийн 2-р сараас хойш Украинаас ОХУ руу 5 сая орчим иргэн тэднээс 700 мянга нь хүүхэд зорчжээ.

ОХУ-д ирсэн хүүхдүүдийн 2000 орчим нь асраамжийн газрын хүүхдүүд байсан ба тэдгээрийн 1300 нь эх орон руугаа буцаж, 400 нь ОХУ-д асраамжийн газруудад байрлаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.41) 2019-12-29 09:54
      • 0
      • 0

      Huuramch arhi uusan, arhinii hordlogo l biz, end tendgui arhiig baingiin hereglee bolgochihson arhichinguud emch, emnelgiin ajiltan, tsagdaa nart dandaa gai bolj baidag, arhichidiin esreg tur zasagch gesen neg bodlogo barimaar um

      Хариулах