Үерт автсан машин зарсан тохиолдолд 20 сая воны мөнгөн торгууль болон 2 жил хүртэлх хорих ялтай

Twitter Print
2022 оны 08-р сар 28-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын нийслэл Сөүлд болон Сөүл хотын орчимд наймдугаар сарын 9-10-д шилжих шөнө үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 7 хүн амиа алдсан юм.

Сөүл хотын өмнөд хэсэгт цагт 100 мм, бусад хэсэгт 141.5 мм хур тунадас орсон ба БНСУ-ын Цаг уурын алба энэ нь сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үзэгдэл хэмээн онцолжээ.

Сөүлийн Ганнам дүүрэгт зарим орон сууц худалдааны төвүүд усанд автаж, тоггүй болсон бол гудамж талбай, метроны буудлууд усанд автаж ихээхэн хэмжээний эд хөгшил, тэр дундаа автомашинууд үерт урсан сүйдсэн билээ. Үерийн хор хохирлыг барагдуулах ажил үе шаттай явагдаж буй бөгөөд хамгийн анхаарал татаж буй нь олон тооны тансаг зэрэглэлийн машин үерт урссан асуудал юм. 

Одоогоор БНСУ-ын Сөүл хотод орсон ширүүн борооны улмаас үерт автан урссан 12 мянга гаруй машин байгаа бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хуулиар үерт автсан машин зарсан тохиолдолд 20 сая вон хүртэлх мөнгөн торгууль болон 2 жил хүртэлх хорих ялтай байна.

Үүн дээр нэмэн шинээр хэрэжүүлэх хуулинд үерт автсан машин зарсан нь нотлогдвол үйл ажилгааг нь зогсоож, дахин энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй хасах юм. 

Тэрчлэн үерт автсан машиныг далдлан нуух зорилгоор засвар үйлчилгээ үзүүлсэн машин засварын газрын үйл ажиллагааг 6 сараар хаах ба машиныг зарсан ажилтны мэргэжлийн эрхийг 3 жилээр хасахаар зааж өгчээ.

Солонгос улсын машин бүртгэлийн нэгдсэн сайт болох 자동차365 сайт болон утасны аппликейшнуудаас машины дугаараар хайлт хийн, тухайн худалдан авч буй машинаа үерт автсан эсэхийг шалгах боломжтой болжээ.

Дээр дурдагдсан 12 мянган машин хохирол бүрэн барагдуулах даатгалтай байсан машины тоо бөгөөд машинаа бүрэн даатгуулаагүй хохирогчид өөрсдөө хариуцна.

Харин хямдхан даатгалтай байсан машины тоо 4000 гаруй байгаа бөгөөд энэ машинууд хуучин (дээрх 12 мянга гэх тоонд ороогүй болно) машины захууд руу очиж, улмаар гадаад улсууд руу гарах өндөр магадлалтай байна хэмээн үзэж буй юм.

Эх сурвалж: KBS 뉴스

Л.Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (182.160.37.139) 2019-12-27 17:04
      • 0
      • 0

      Bayar hurgey. Yamar ch bsan olon jil husch bsan zuil maani todorhoi hemjeegeer bielsen. Odoo ulam buuruulval mash saikhan bna.

      Хариулах

    • Ме

      (66.181.190.202) 2019-12-27 16:13
      • 0
      • 0

      метан хий нөөц олсон гээ биздээ, утааг 100 хувь арилгана штэ, ажлын уялдаа холбоо муутай, зөвлөхүүд нь гэж ямар хөлдүү төмснүүд бдаг юм бол доо

      Хариулах