Сайжруулсан түлшийг энэ зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн асуултад  дараах хариулт өглөө.

-Угаарын хий мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ?

-Угаарын хий мэдрэгч 65 мянга ирсэн байгаа. Одоогоор ариутгал, халдваргүйтгэл хийгээд хэсэг хугацаанд битүүмжилсэн. Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусын эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх юм. Үлдсэн угаарын хий мэдрэгч ирэх долоо хоногт ирнэ. Ирсэний дараа мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдээд иргэдэд тараана.

-Шар усны үерийн эрсдэл бүхий энэ үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

-Шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Хэд хэдэн газар нийслэлийн Захирагчийн ажлын алба холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халиа, дошоо үүссэн газарт ажиллаж, цас, мөсийг холдуулж, суваг, шуудууг нээх зэрэг ажлуудыг хийж байна.

-Угаар мэдрэгчийн дохиоллыг хэрхэн унтраах вэ?

-Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн байгаа. Нэгдүгээрт, гарын авлагаа унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой. Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол өөрөө унтарна. Түүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас, агаар сэлгэлтийг бүрэн хийгээгүй болохоор дуугараад байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй шүү.

-Сайжруулсан шахмал түлшийг зуны улиралд худалдаалах уу?

-Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Түлшийг энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.