Хятадын Цагаачлалын алба гадаад паспорт олгох үйл явцаа чангатгаж, иргэдийн гадагш явах тоог хязгаарлалаа

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Бээжин иргэдээ гадны улс руу явахгүй байхыг зөвлөв.

БНХАУ-ын эрх баригчид коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор иргэдээ "чухал шаардлагагүй" бол гадны улс орон руу зорчихгүй байхыг зөвлөжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ Хятадын Үндэсний Цагаачлалын алба гадаад паспорт олгох үйл явцаа чангатгаж, гадны улс орон руу явах иргэдийн тоог хязгаарлаж байгаа тухай бичжээ. Энэ нь иргэд Хятадын хилээр гарахдаа болон орж ирэхдээ коронавирусын халдвар тарааж болзошгүй эрсдлээс хамгаалсан чухал ач холбогдол бүхий алхам аж.

Хятадын Үндэсний Цагаачлалын албанаас гадны улсад ажиллах, сургуульд сурах, бизнес болон эрдэм шинжилгээний судалгаа хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зорилгоор зорчих иргэдэд л хилээр гарах зөвшөөрөл олгох аж.

Ажиглагчдын үзэж байгаагаар үүгээрээ Хятадын эрх баригчид хатуу хөл хорио тогтоохоос өмнө өөр улс орон руу зугтаж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хумихыг оролдож байгаа аж.

2000 он гарах хүртэл Хятадын энгийн иргэд гадны улс орнууд руу зорчих явдал хязгаарлагдмал байсан ба Хятадын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэж, засгийн газар дүрэм журмаа зөөллөснөөр хятадууд гадагш аялах нь огцом нэмэгдсэн билээ.

2019 онд хятадууд гадны улс орнууд руу нийт 670 сая аялал хийсэн бол 2021 онд энэ тоо 73 сая болтлоо огцом буурчээ.

Түүнээс гадна Хятадын Үндэсний Цагаачлалын алба 2021 онд 7.98 сая гадаад паспорт олгосон нь 2019 онд олгосон гадаад паспортны тооны 6 хувьд ч хүрэхгүй аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.