Өнөөдрөөс эхлэн БНСУ-ын Хууль зүйн яамнаас Өршөөлийн хугацаа зарлалаа

Twitter Print
2021 оны 10-р сар 12-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед гадаад иргэд Корона вирусын халдвар авах нь ихсэж буй тул вакцинжуулалтыг идэвхжүүлэх үүднээс өнөөдөр буюу 10 сарын 8-ны өдөр БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2021.10.12~2021.12.31 хооронд Хууль бусаар оршин суугаа иргэдийг өршөөлд хамруулахаар болсноо мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл Ковид19-с урьдчилан сэргийлэх вакцины 2 тунгаа хийлгэж сайн дураараа нутаг буцах хүсэлтээ гаргасан гадаадын иргэнийг торгуулиас чөлөөлж, буцаж хилээр орж ирэх эрхийг нь нээлттэй болгох юм.

Баривчилгаанд орсон иргэд болон цагдаа сэргийлэхийн хяналтад байгаа иргэд нь үүнд хамаарахгүй бөгөөд зөвхөн Өөрийн хүсэлтээр хил давах иргэдэд хүчин төгөлдөр юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.