Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр Германы эрдэмтэн тодорлоо

Twitter Print
2021 оны 10-р сар 09-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр энэ онд мөн герман эрдэмтэн тодорлоо. 

Хамбург хот дахь Цаг уурын шинжилгээний Макс-Планк-Институтийн захирал асан, уур амьсгал судлаач Клаус Хассельманн Стокгольмын Нобелийн шагналын комиссоос олгодог нэр хүндтэй шагналыг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх судалгаагаар хүртлээ.

Тэрээр хүн төрөлхтний үйл ажиллагааны үр дагаварт бий болж буй хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дулаарлын шалтгаан болохыг нотолсон байна.

2021 оны Физикийн салбарын Нобелийн шагналын эзнээр мөн АНУ-ын эрдэмтэн Syukuro Manabe болон Италийн эрдэмтэн Giorgio Parisi нар шалгарсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.