
Шүдийг хамгаалж, эрдэс алдагдал, эргэн эрдэсжилтийн тэнцвэрийг хангаж байдаг чухал хүчин зүйл бол шүлс юм. Шүлсний ялгарах хэмжээ, буфер чанар, эрдэсжүүлэх, бактерийн эсрэг оо- р амаа цэвэрлэх зэрэг чанарууд нь шүдийг хамгаалахад чухал ач холбогдолтой.
Хэвийн үед өдөрт 1-1,5литр буюу минутанд 0,5 мл/мин шүлс ялгардаг. Шүлс нь хүний амны хөндийд үндсэн гурван хос болон жижиг булчирхайнуудаас ялгардаг. Эдгээр булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас шүлсний хэвийн ялгарах хэмжээ ихсэх юм уу багасдаг.
Шүлсний ялгаралт хэвийн байх: Шүлсний нь найрлага дахь кальц, фосфатын ионоор шүлс болон шүдний хатуу эдийн хооронд эрдсийн ионы солилцоо тогтмол явагдсанаар шүдний хатуу эдийн алдагдлыг нөхөж амны хөндий болон хоол боловсруулах зам эрүүл байх үндэс болдог.
Харин шүлсний ялгаралт буурах буюу шүлс өтгөрөх нь шүдний цоорол үүсгэх гол хүчин зүйл болдог байна. /Та өглөө сэрэхэд ам зууралдсан буюу шүлс өтгөрсөн байдаг/
Тиймээс та бүхэн шүлсний ялгаралтыг хэвийн байлгаж, шүд цооролтоос сэргийлэхийн тулд хоол идсэний дараа болон унтахаасаа өмнө шүдээ бактерийн эсрэг шүдний оогоор угааж хэвшээрэй.
М.Майцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.