
Хүүхдийн цагаан хорхой болон хорхой өвчнийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Юунаас шалтгаалж үүсдэг талаар ярихгүй юу?
Түүхий сүү, чихэр, лууль зэрэг идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, чийгтэй, хүйтэн газар удаан суух, хүүхдийнхээ ариун цэврийг муу сахиулсанаар цагаан хорхой өвчин үүсэх халдварлах гол шалтгаан болдог. Хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/ дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой байдаг.
Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болдог юм. Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд хүүхдийн ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин