Хонгконгийн сөрөг хүчний улстөрчид болон идэвхтнүүдийг баривчилжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 06-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу иргэний ардчилсан хөдөлгөөний болон сөрөг хүчний улстөрчид, идэвхтнүүд нийлсэн 50 орчим хүнийг баривчилжээ.

Хонгконгийн Ардчилсан намын фейсбүүк дэх албан ёсны хуудсанд бичсэнээр баривчилгаа нь Хонгконгийн сөрөг хүчний намууд бие даасан санал хураалт явуулж, Хууль тогтоох зөвлөл буюу Хонгконгийн парламентын сонгуульд нэр дэвших гишүүдээ сонгосонтой явдалтай холбоотой гэнэ. Өнгөрсөн жилийн 7-р сард Хонгконгийн сөрөг хүчнүүд хамтран Хууль тогтоох зөвлөлийн сонгуулиар хангалттай тооны суудал авах зорилгоор Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд нэр дэвших гишүүдээ санал хураалт зохион байгуулж сонгосон юм.

Парламентад олон суудалтай болсноор сөрөг хүчнийхэн Бээжингийн санаачилсан хуулийн төслүүдэд хориг тавьж, ардчилсан өөрчлөлт шинэчлэлт хийхийг зорьж байжээ. Тухайн үед Хонгконгийн захирагч Кэрри Лам уг явдлыг хорлон сүйтгэх ажиллагаад тооцно гэдгийг анхааруулж байсан юм. Өнгөрсөн жилийн 6-р сард хэрэгжиж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд салан тусгаарлах, хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа мөн гадны хүчнүүдтэй үгсэн хуйвалдах зэрэг хэрэгт буруутай этгээдийг насаар нь хорих ялаар шийтгэх тухай тусгасан билээ. Уг хуулийн төслийн тусламжтайгаар Бээжин хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд болон барууны орнууд хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж, Хонгконгийн сөрөг хүчнийхэн болон иргэний ардчилсан хөдөлгөөнийхнийг хавчин дарамтлах зорилго агуулсан хэмээн ихээр шүүмжилж байсан билээ.

Хятадын засгийн газрын зүгээс уг хуулийн төсөл нь Хонгконгийн бүс нутагт тогтвортой байдлыг тогтоох зорилготой хэмээн тайлбарлаж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хонгконгд үйл ажиллагаа явуулж байсан олон тооны ардчилсан хөдөлгөөнүүд тарсан ба сөрөг хүчний болон иргэний ардчилсан хөдөлгөөний хэд хэдэн улстөрчид, идэвхтнүүдийг баривчлаад байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (65.74.233.194) 2021-01-06 15:50
      • 0
      • 0

      Hyatadiin dagaval iim bno Zorchliin huuli gedeg n yyntei yg adilhan um bishyy

      Хариулах