"Рио Тинто”-гийн Б.Болд, "Алтандорнод Монгол"-ын Т.Ганболд нарын талаар маш ноцтой мэдээллийг Паушок хийлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 09-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

“Рио Тинто” компаний Зэсийн группын захирлаар ажиллаж жилдээ 4 тэрбум төгрөгийн цалин авдаг Б.Болд хэмээх Монгол захирал Оюутолгойн гэрээг сайжруулах талаар Засгийн газартай хэлэлцээр хийхээр Монголд ирээд байгаа билээ. Тэрээр ирсэн даруйдаа хийсэн мэдээллүүдээрээ Монголын гэхээсээ Рио Тинто-ийн талд үйлчлэх нэгэн гэдгээ харуулаад байгаа юм. Түүний талаар “Алтандорнод Монгол” компаний захирал Паушок маш ноцтой мэдээллүүдийг цацлаа.

Тэрээр: ...“Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд, Б. Болд нар Москвад ирж надаас “Алтандорнод Монгол”, “Рекат” компанийг худалдаж авсан ч тохирсон мөнгөө өгөөгүй. Тэд компанийг цааш хөгжүүлэх бус,шууд олборлолт хийж, ашиг олохыг л чухалчилсан. Т.Ганболд нь өөрийн эгч Алтантуяа, найз Б.Болд,Батзориг нараараа дамжуулан дээрхи компаниудын данснаас 35 сая долларыг Монголын банкуудаар дамжуулан бэлнээр авсан. Нэг удаагийн гүйлгээгээр 2,5 тэрбум, 7 хоногийн дотор 7 тэрбумыг бэлнээр гаргаж авсан “Алтандорнод Монгол” компаниас “Батбройзер” компани руу 100 гаруй сая доллар шилжүүлсэн.

Дараа нь буцаагаад шилжүүлсэн. Т.Ганболд төрөөс зарласан Татварын өршөөлийн хуульд хамрагдахын тулд хийсэн байх. Т.Ганболд нь “Алтандорнод Монгол ” компанийхаа олборлосон алтны 50 –иас доошгүй хувийг татвар төлөхгүйгээр, Монгол банкинд тушаалгүй, зуучлагчдаар дамжуулан зарсан.

Үүнийг түүнд зөвлөсөн хүн нь Б.Болд. Татвараас зувчуулсан тэр мөнгөөрөө Т.Ганболд / corporate/ тэр том зочид буудлуудыг барьсан. 35 сая орчим доллар болно. Ийм мөнгө Монголын татварын алба зэрэг төрийн байгууллагуудын чухам хаагуур нь гарсныг мэдэхгүй. Т.Ганболд Б. Болд нар нь нэг ангийнхан.

Тэд надаас “Алтандорнод Монгол” компанийг хамтарч худалдаж авсан. Б.Болд далдаас хүний гараар могой бариулдаг. Б.Болд анхнаасаа Рио Тинто-д зөвлөх биш менежерээр ажиллах сонирхолтой байсан. Үүний тулд уул уурхайд ажилласан байх туршлагатай гэсэн нэр зүүхийн тулд “Алтандорнод Монгол”-ын оффист хэдэн сар суусан. Б.Болд, Т.Ганболд нар бол ардын луйварчин. Удахгүй Б.Болдоос бол Рио Тинто-д олон асуудал үүснэ.

Б.Болд өмнө нь 2015 онд Дубайн гэрээг байгуулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зөвлөж, Монголд хохиролтой гэрээ байгуулсан. Эндээс Б. Болд болон Рио Тинто ямар ашиг хүртсэн бэ? Б.Болд нэг ёсондоо улс орноо худалдсан, бэртэгчин" хэмээн мэдэгдлээ.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.