
Германд ажил хаялт үргэлжилж байна. Германы агаарын тээврийн “Луфтханза" авиа компанийн 1400 орчим нислэг цуцлагджээ. Үүний учир нь тус компанийн нисгэгчид ажил хаялт зарласан байна.
Ажилчдын шаардлага нь тэтгэвэрийн насыг уртасгах аж. Гэтэл тус компанийн удирдлагууд ажилчдаа эрт тэтгэвэрт гаргах бодлого баримталж байгаа гэнэ. Энэхүү ажил хаялтаас үүдэн орон нутгийн нислэгүүд цуцлагдсан бөгөөд ихэнх нь дунд хугацааны урттай зорчигчид байжээ. Дээрх компани нь 1955 онд байгуулагдсан Франкфурт, Мюнхен, Дюссельдорф хотуудад төвтэй аж.
Германд үүнээс гадна галт тэрэгний жолооч нар түр зогсолт хийж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүний улмаас Германы холбооны 16 мужид иргэд амралтын байдалтай байгаа тухай мэдээллээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.