Дэлхий нийтэд хагас сая гаруй хүн коронавирусын халдвар аваад байна

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо хагас саяыг давж, уг вирусын халдварын улмаас 24 мянга гаруй хүн нас бараад байна. АНУ-д коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 82 мянгад хүрснээр, тус улс коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн байна.

БНХАУ-д коронавирусын халдварын улмаас 3292 хүн нас бараад байгаа бол АНУ-д энэ тоо 1195-д хүрчээ. Өнгөрсөн пүрэв гарагийн орой Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад коронавирусын халдварын авсан иргэдийн тоо нэмэгдэж байгааг коронавирусын шинжилгээнд олон тооны хүн хамруулж чадсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн мэдээлсэнээр АНУ-ын бүх мужид коронавирусын шинжилгээг хийх боломжтой болсон ба Америк даяар 552 мянган хүнээс коронавирусын шинжилгээг аваад байгаа аж. Майкрософт компанийг үндэслэгч, Америкийн тэрбумтан Билл Гейтс АНУ коронавирусын халдварын дэгдэлтийн эсрэг арга хэмжээг оройтож авсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэн, коронавирусын халдварын эсрэг үр дүнтэй тэмцэж чадсан улс орнуудаас суралцах нь зүйтэй гэжээ. Тэрээр хүн төрөлхтөнд нүүрлэж буй хамгийн том аюул нь цөмийн дайн бус халдварт өвчний цар тахал хэмээн ярьж, анхааруулж байсан ба цар тахлын үеийн бэлтгэл, халдварт өвчний эсрэг вакцин гаргаж авах зэрэг ажилд илүү их хөрөнгө мөнгө шаардлагатай байгааг онцолсоор ирсэн билээ.

Wuhan Coronavirus Looks Increasingly Like a Pandemic, Experts Say ...

Билл Гейтсийн хэлж байгаагаар 2003 оны SARS-н дэгдэлтэд ихээр өртсөн орнууд тэр дундаа Азийн улс орнууд коронавирусын халдварын дэгдэлтийн үед АНУ-аас илүү бэлтгэлтэй байж чадсан ба халдвар авсан иргэдийн тоо цөөн байхад нь шаардлагатай арга хэмжээнүүдийг авч чаджээ. Тэрээр АНУ дахь коронавирусын дэгдэлтийн ид үе эхлээгүй байгааг анхааруулж, коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын хөл хориог чангатгах нь зөв гэжээ. "Хятад улс коронавирусын халдвар ихээр гарсан бүс нутгууддаа ямар арга хэмжээ авсан, АНУ мөн л адил арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн тэрээр онцолсон байна. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.