Улаан хүн орхоодойн ач тус

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Хүн орхоодой нь ургамлын хамгийн эртний хэлбэрт эмийн ургамал бөгөөд амьдрах хугацаа нь зуун жилээр үргэлжилдэг. Түүний гайхамшигтай эрүүлжүүлэх увидас нь магадгүй үүнтэй нь ч холбоотой байж болох юм.

Түүнчлэн дорны анагаах ухаанд хүн орхоодойг бүхнийг анагаагч төдийгүй амьдралыг уртасгагч,залуужуулах үйлчилгээтэй гэж үздэг. Мянга мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн амьдралаа уртасгах зорилгоор хэрэглэсээр ирсэн “Тамиржуулах хаан” гэгддэг ургамал юм. Түүний үндэс нь ерөнхийдөө хүний биеийн хэлбэртэй төстэй бөгөөд зарим нь яг хүн шиг хэлбэртэй байдаг. Ургамлын аймгийн нэр нь панакс бөгөөд энэ нь бүхнийг анагаагч гэсэн утгатай. Тамирчид түүнийг тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. Мөн дараах байдлуудад идэвхитэй нөлөө үзүүлнэ.

Үүнд төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд идэвхитэй нөлөөлөх ба ой ухаан, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ, бодисын солилцоонд нөлөөлнө (ялангуяа нүүрс ус, уургийн солилцоонд), бие махбодийн ерөнхий тамир тэнхээг тэтгэж идэвхижүүлнэ, зүрх судасны систем, артерийн даралт, амьсгалын үйл ажиллагаанд шээс ялгаруулах системийн үйл ажиллагаанд, цус төлжүүлэх ба бэлгийн чалх, шүүрэл ялгаралт болон цөс ялгаралтанд, дотоод шүүрлийн аппаратын үйл ажиллагаанд, дархлааг сайжруулахад шархны эдгэрэлт зэрэгт онцгой үйлчилгээтэй. 

Хүн орхоодой нь бие махбодид хэрэгтэй холестрол (HDL) үүсэхэд нөлөөлснөөр тромбоцитын бөөгнөрлөөс улбаатай зүрхний бахаас сэргийлнэ, элэг хамгаална, ходоодны хорт хавдартай өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгана. Настай хүмүүсийн үнэрлэх, амтлах мэдрэмжийг сайжруулна. Гэдэсний үйл ажиллагааг идэвхижүүлснээр тэжээлт бодисын шимэгдэлт нэмэгдэж хоолны дуршил сайжирдаг. Хүн орхоодойг хэзээ хэрэглэвэл зохистой вэ? Хоол шингээх чадварыг нэмэгдүүлэх ашиг тусыг авахын тулд хоолны өмнө хэрэглэх хэрэгтэй.

Хүн орхоодойноос гадна хүний ​​унтахаас өмнө амаараа авдаг мелатонин нь нойргүйдэлтэй өндөр настай хүмүүсийн нойрны хоцролтыг бууруулдаг (унтахад шаардлагатай хугацаа) болохыг судалгаагаар тогтоосон. Мөн нойрны чанар, өглөөний сэрэмж сайжирсан тухай мөн мэдээлсэн байдаг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.