
Илүүдэл жинтэй хүмүүсийн олонхи нь түүнээсээ салж чаддаггүй. Хэдийгээр дасгал хийж, дэглэм барьсан ч үр дүн багатай байдаг. Үүний шалтгаан олон бий. Цөөн хэдийг дурдахад:
Иодын дутагдал үүнд нөлөөлдөг. Иод дутагдсанаас бамбай булчирхайн үйл ажиллагаа муудах нь бүхий л бодисын солилцоо муудах эхлэл болдог. Өөрөөр хэлбэл иод болон бамбай булчирхайн үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй.
Эслэг хангалттай хэмжээнд хэрэглэж чадахгүй байгаа нь нөлөөтэй байдаг. Эслэг нь бүхэл үрийн гурил, чиа үр гэх мэт олон бүтээгдэхүүнд байдаг.
Гэдэсний эрүүл бактер микрофлора хэвийн бус болсоноос турах процесс саатаж болно. Микрофлорыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн, хүнсийг хэрэглэх нь чухал байж таарах нь.
Транс тос, маргарин зэргээс татгалзах хэрэгтэй. Тийм тос агуулсан бүтээгдэхүүн их байдгийг анхаарах хэрэгтэй. Тэр бол бидний бие организм шингээж, шатааж дийлэхээргүй зүйл учир анхнаасаа хэрэглэхгүй байх нь хамгийн зөв арга юм.
Тэрчлэн бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь хэт боловсруулалтанд орсон байдгаас болж хэдийгээр ходоодоо дүүртэл хоолловч бие организмд хэрэгтэй чухал элемент, амин дэм, эрдэс, эслэг нь байхгүй болсон байдаг нь бид өөрсдөө ч мэдэлгүй байнгын өлсгөлөнд автахад хүргэдэг.
Тийм ч учраас хоолны дараа заавал өөр ямар нэг амттай ч юмуу, гоё юм идмээр санагддаг. Энэ нь бие махбод хэрэгтэй зүйлээ аваагүй, түүнийгээ шаардаж байгаа нь тэр юм. Энэ нь илүүдэл жингээ хасаж чадахгүй байгаагийн бас нэг шалтгаан болдог.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.