Хятад хүний бөгс хүнд

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Хятад хүний бөгс хүнд. Ийм нэг хэлц үг байх. Уг нь морь унадаг, ташаа өргөн, аарцаг ясны хөгжил сайтай нүүдэлчдийн бөгс л хүнд баймаар даа. Гэтэл эсрэгээрээ. Үүний учир нь бодит жиндээ бус, нэг суучихвал, суурьшчихвал ховхрох дургүй мөн чанартаа байдаг ажээ.

Манай говь нутгийнханд хоёр шодрой /Баруун хязгаарт тэнэмэл хятадийг шодрой гэх/ ирээд "Хай танай худаг ус муу гарваа, бид сайн болгов оо, лайдваа. Үнэ хөлс бодохгүй ваа" гэхээр нь хар сэргүй, гэнэн хонгор манай нүүдэлчид яахав дээ, "Тэг ээ тэг" гэнэ. Бүр унд, хоолыг нь дөхүүлж өгнө. Хоёр шодрой худгийг нь сайхан лайдаж, ухаж, ундрагыг нь гаргаж өгөөд бүр манай хэдэд баярлалаа гэж тонголзсоор алга болно. Манайхан ч баярлаад л, буян нь дэлгэрэг гээд сүүгээ араас нь өргөөд хоцорно. Гэтэл гэнэтхэн л нэг өдөр баахан тэмээ туусан, эсвэл зээтүү үүрсэн хятадууд ирээд нөгөө худгийг чинь тойроод суурьшаад эхэлдэг гэнэ. "Хүүе, яав ийв" гэхээр, "Үгүй ба, энэ худгийг манай хүн гаргасан ба, манайх ба" гээд мэлзчихнэ. Тэгээд л ховхорч өгөхгүй зовоочихдог байж.

Нэг шодрой ирээд зээтүүнийхээ үзүүрийг газарт зоогоод авсан бол тэгээд л зуураад салахгүй, ховхорно оо л гэж үгүй. Тиймээс л хаширсан манайхан "Хятад хүний бөгс хүнд" гэж хэлц үг гаргажээ. "Хятад хүнийг суулгаж болохгүй шүү, нэг суучихвал босохгүй шүү" гэсэн санаа, захиас.

Ганц монголд ч биш, дэлхий даяараа л тэдний бөгс нэн хүнд. Очсон газар бүртээ шигчихнэ. Өнөөдөр яг төвдөө CHINA TOWN-гүй дэлхийн томоохон хотыг тоолох нь хялбар. АНУ-ын Вашингтоны төвд, Цагаан ордноос хоёр зуухан метрийн зайнд Чайна Таун байна. Гэнэтхэн Бээжинд ороод ирэв үү гэмээр, улаан дэнлүү санжиж, хятад бичиг эрээлжилж, хятадаар шулганаад эхэлнэ. Нью-Иоркийн нурдаг хоёр өндрийн бараг ёроолд шахам Чайна Таун бий. Нью-Йоркийн иргэний бүртгэлийнхэнд нэг гайхалтай зүйл тохиолджээ. Энэ хятад хорооллын иргэд үхдэггүй, маш урт наслаад байж. Гайхаад очоод шалгатал үхсэн нэгнээ бүртгүүлэлгүй, тэрүүхэндээ булчихаад, бичиг баримтыг нь өөр нэг шинэ цагаач хятад ашиглан амьдраад байжээ. Тэр бүү хэл насаараа Нью-Иоркод амьдарсан атлаа англиар "Hi, bye" -аас цааш мэддэггүй хятад иргэд цөөнгүй гарчээ. Аргагүй л байх, хятад хороолол нь жинхэнэ утгаараа хятад хороолол байж чаддаг учраас...

Чикагод ч мөн адил. Сан Франциско, Лос Анжелос гээд АНУ-ын том хотуудыг нэгжвэл бараг бүгдийнх нь цөмд хятад хороолол бий.

Европ ч мөн адил. Нэлээд хэдэн жилийн өмнө Италийн Милан хотод санагдана, нэг ийм явдал болсон юм. Миланы төвд бас Чайна Таунтай. Тэнд хоёр хятад иргэн машинаа гудамжинд зөвшөөрөөгүй газарт тавьжээ. Хотын журам сахиулагч тэдэнд паркинг тикет буюу торгууль бичсэнд, хоёр хятад өгөхгүй гэж маргасан байна. Учир нь тэднийхээр бол тэд Чайна Таун-даа амьдарч байгаа учир Милан хотын дүрэм журам тэдэнд хамаагүй гэж үзжээ. Мэдээж хэрэг хэрэг гарсан тухайн газар нь яадаг ч байсан Милан хотын харьяа төдийгүй Италийн газар нутаг тул байцаагчид бууж өгсөнгүй. Бөөн хэрүүл маргаан дэгдэж, цаашлаад дүрэм журмын дагуу өнөөх хоёр хятадыг баривчлахаас аргагүйд хүрсэнд Чайна Тауны хятадууд бөөнөөрөө эсэргүүцэж бөөн юм болжээ. Милан хотынхон тэднээс арай олон учир хүчээр өнөөх хоёр хятадыг түр саатуулах байранд хорив.

Гэтэл юу болсон гээч, хэдхэн хоногийн дараа нийт Европ даяар амьдарч буй хятад иргэдээс хэдэн арван мянгаараа Миланд цуглаад, гудамж талбайг нь хааж хачин гайхалтай юм болсон юмдаг. Миланыхан юутай ч хэл амаараа нэг зохицоод, буулт хийгээд, өнөөх дүрэм зөрчсөн хоёрыг суллаад өнгөрсөн.

Яг ийм тохиолдол ОХУ-ын Сибирт бас гарсан. Эрхүүгийн зах дээр зогсож байсан хятад наймаачид захын татварын байцаагч орос авгайтай маргалдаж, улмаар зах дээр байсан хятадууд нэгдэж, байцаагч болоод, журам сахиулахаар очсон орос цагдаа, бас орос иргэдийн хооронд том зодоон өрнөсөн. Дийлэхээ байхаараа Оросууд тусгайхнаа оруулчихсан. Италичууд шиг бууж өгсөнгүй. Оросын тусгайнхан нь очоод, зодоонд оролцсон хятад иргэдийг нам бороохойдож, бүхээгтэй машаанд мах ачиж байгаа мэт ачаад хил давуулан асгачихсан. Гэхдээ л Сибирт шигдчихсэн хэдэн сая хятадуудынхаа учрыг оросууд олохоо байсан. Нэг мэдэхнээ нь л сая саяраа оросын иргэн болчихжээ. Зарим орос авгай нар бүр 7 хятад хүнтэй сууж, /мөнгөөр/ иргэншил олж өгсөн тохиолдол гарчээ. Арга ядсан оросууд, ганц оросууд ч биш, хятадын хүнд бөгсийг хөдөлгөх аргаа мэдэхгүй болсон дэлхийн олон улс орнууд, "Танайх хятадтай ийм ойрхон, бас ийм олон жил болсон атлаа, яагаад хятад болчихгүй тэсээд байна" гэж бидний туршлагыг сонирхох. Туршлагасаад байх ч юу байхав, бид түүхийнхээ бүхий л туршид хятадтай зэрэгцэн оршсон учраас тэднийхээ бөгсийг ямар хүнд болохыг голдоо ортлоо мэддэгт л байгаа юм. Уг нь Цагаан хэрэм л дээ, манай хоёр үндэстний төдийгүй нүүдэл болоод суурин иргэншлийн түүхэн хил хязгаар бол Цагаан хэрэм юм. Одоо хаагуур хиллэж байгааг харахад бидэнд бас тийм ч атаархмаар туршлага байхгүйг ойлгох болно.

100 жилийн өмнө хятад иргэдийн бөгс нэг айхтар хүндэрсэн, 50-иад онд бас нэг айхтар хүндэрсэн. 60-аад онд зодоон нүдээндээ тулж байж, зарим хагасыг нь ховхолж чадсан. Одоо ч бас хүндрээд байгаа нь анзаарагддаг л юм.

Дэлхийн томоохон хотуудад байдаг Хятад хорооллууд:

1. Автралийн хятад хороолол

2. Бангкокийн хятад хороолол

3. Бостоны хятад хороолол

4. Чикагогийн хятад хороолол

5. Лондоны хятад хороолол

6. Лос Анжелосын хятад хороолол

7. Манчестрийн хятад хороолол

8. Манилагийн хятад хороолол

9.Филадельфийн хятад хороолол

10. Сан Францискогийн хятад хороолол

11. Ёохохамагийн хятад хороолол

Баасангийн Наминчимид

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.