ХСҮТ ажилтнууддаа дунджаар 1.4 сая төгрөгийн урамшуулал хуваарилжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 26-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Хавдар судлалын үндэсний төв өчигдөр 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ шалгарууллаа.

Иргэдэд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг тус эмнэлэг 450 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал 630 сая төгрөгийг нийт ажилтнууддаа хуваарилав. Тэгэхээр нэг хүнд дунджаар 1.4 сая төгрөгийн урамшуулал хуваарилагджээ. Мөн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг цэвэрлэгээ, үйлчилгээний баг хамт олонд гардуулсан байна. 

Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 11 хувиар өссөн ч, дундаж ор хоног зургаа хоног байна. Тус эмнэлэг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж нэвтрүүлэн ажилласнаар өндөр ачааллыг амжилттай давжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.