Ливан улс даяар 24 цаг цахилгаан тасарчээ

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Ливан улсын цахилгаан эрчим хүчний хамгийн том хоёр станцын үйл ажиллагаа түлшний хомсдолд орсны улмаас зогсчээ. Үүний үр дүнд Ливан даяар цахилгаан эрчим хүч 24 цагийн турш тасарчээ.

Ливаны Эрчим хүчний сайдын мэдээлснээр Ливаны Төв банк цахилгаан станцуудад түлш авахад зориулж 100 сая ам. долларын зээл олгожээ.

Цахилгаан эрчим хүч улс Ливан даяар бямба гарагийн үд дунд тасарсан ба ням гарагт цахилгаан эрчим хүчний хангамж хэвийн явагдаж эхэлсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна.

Ливан улсын хувьд хэдийн эрчим хүчний хямралд өртөж, иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж, иргэд өдөрт ойролцоогоор 2 цаг л цахилгаан эрчим хүч хэрэглэж иржээ.

Иргэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор дизель цахилгаан үүсгүүрүүд ажиллуулдаг ч түлшниы хомстолтой холбоотойгоор тэдгээрийг ашиглах нь маш өндөр зардалтай болсон байна.

Ливаны армийн зүгээс импортын түлш орж ирэх хүртэл цахилгаан станцуудад армийнхаа түлшний нөөцөөс нийлүүлэхийг зөвшөөрчээ.

Сүүлийн хагас жил Ливан улс эдийн засгийн хямрал, түлшний хомстолтой нүүр тулаад байгаа ба үүний улмаас иргэдийнх нь амьжиргааны түвшин буурч, валютын ханш унасан юм. Валютын хомстлоос үүдэн тус улсад түлшний хомстол үүссэн аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.