
Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай; /Ялангуяа Уртын дуу, Ардын дуу, тууль хайлах, уухайн түрлэг гэх мэт/
*Дуулах нь биед “тохирсон зөв“ хэлбэлзлийг биед өгснөөр амьдралын хүч тэнхээг нэмэгдүүлдэг;
*Дуулах үед хүний тархинд тусгай химийн бодисууд нийлэгжсэнээр бид тайван, жаргалыг мэдэрдэг;
*Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар улаан хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүүний орчим байх лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг мэдэгдэхүйц сайжруулдаг;
*Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажиллаж эхэлдэг, ой санамж сайжирдаг, мэдээллийг бүгдийг амархан хүлээн авдаг;
*Дуулах нь амьсгалын дасгал, гимнастик болдогоороо уушигны өвчлөлийг эдгээхэд хэрэгтэй байдаг, цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлийн тоо хэмжээг бууруулдаг;
*Тогтмол дуулснаар хүний биеийн дархлааг илэрхийлдэг иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна
*Ээрэх түгдрэхийг дуугаар эмчлэх арга боловсрогдсон байдаг ба ярианы дикц сайжирдаг байна;
*Дуулахын илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг: илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.
Охидууд анхаар! Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг.
Иймд мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Mongol
(217.149.161.91) 2021-03-05 01:11Agaariin hilee bas neene gej oilgoj boloh uu?
Хариулах