
Цистит /Давсагны үрэвсэл/
Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.
Шинж тэмдэг:
-
Шээс ойр ойрxон xүрч бага гараx
-
Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx
-
Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдах
-
Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах
-
Шээж дуусаx үед болон шээсний дараа цус гараx
-
Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx
Шалтгаан:
Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд:
-
Цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ
-
Хүний өөрийн бактер, далд өвчин үүсгэгчид
-
Хорхойтсон шүд
-
Бөөрний архаг үрэвсэл
-
Гүйлсэн булчирхайн үрэвсэл
-
Үтрээ болон гэдэсний бактергүйжил
-
Хурц хоол, гэмтэл
-
Бэлэг эрхтний ариун цэврийг сахихгүй байх
-
Дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин гэх мэт
Урьдчилан сэргийлэx:
-
Доороосоо даарахгүй байх
-
Бэлгийн xарьцааны дараа шээж байx
-
Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
-
Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
-
Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
-
Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
-
Цангис жимсний /cranberry/ шүүс ууж байх
Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл:
-
Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.
-
Давсаг юмуу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
-
Хэрвээ анти-биотик хэрэглэж байгаа бол эмээ заавал уустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.
-
Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болно. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
-
Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
-
Шээс хүрэх бүрт шээж байх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.