
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан билээ.
Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна. Аав ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа юм.
Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна. Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм.
Ц.Мөнх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.