Монголчуудын тухай 100 жилийн өмнөх дүгнэлт: Залхуу алмай байдлын зэрэгцээ хулчгар, маш хуурамч хүмүүс

Twitter Print
2021 оны 10-р сар 11-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

100 жилийн өмнөх ДҮГНЭЛТ

Н.М.Прежевальский монголчуудын тухай 100 гаруй жилийн өмнө ийнхүү дүгнэж байсан нь одоо өөрчлөгдсөн үү?

#Монголчууд амьдралын хүнд хэцүү нөхцөлөөс болж үндэстний асуудлыг бараг мартсан. Тэдний дунд байгалийн хатуу шалгарал явагдаж хүчтэй нь л үлдэнэ. Монголчуудын хараа сайн хөгжсөн боловч аргалын утаа үнэрлэсээр үнэрлэх мэдрэмж нь сайн хөгжөөгүй. Хоол хүнс нь ядуувтар, цагаан идээ идэж ууж, хааяа хонины мах зооглодог тэдний амтлах мэдрэмж бас муу. Цаг агаарын хүнд нөхцөл, малын дуу чимээнээс болоод сонсох чадвар ч бас сайн хөгжөөгүй.

#Монгол хүний амьдрал ч ядуу, дотоод ертөнц ч ядуу. Цайлган, зочломхой, нэлээн шударга, гэр бүлдээ сайн ханддаг, эцгийн эрхт ёстой, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гээд эерэг чанаруудтай. Өөрийн бичиг үсэг, бичмэл хуультай, төвд бичиг мэдэх хүн олон, шашинд үнэнч гээд онцлогууд бий. Нүүдэлчдийн дундаа монголчууд тайван амгалан хүмүүс, том гэмт хэрэг, ялангуяа аллага энд маш ховор, зохион байгуулалттай хулгайч нар байхгүй.

#Эр хүний хүч самбаа бүсгүйчүүдэд их үнэлэгднэ. Бүсгүйчүүдийг нь харвал бидний ойлголтоор гоо сайхан, уян зөөлөн гээд байх зүйлгүй. Монголчууд хавтгай нүүртэй, шанаа томтой эмэгтэйг сайхан гэдэг. Эмэгтэйчүүдийн ёс суртахуун нь их унасан, гэхдээ хот тосгоноос өөр газар тэд янхан болдоггүй. Эмэгтэйчүүд гэрийн бүх ажлаа хийж, үр хүүхдээ өсгөнө. Эрчүүд нь туйлширсан залхуу хүмүүс гэдэг нь алхам бүрд мэдэгддэг. Гэртээ тэд юу ч хийдэггүй, хааяа гарч ойр бэлчиж буй малаа харна. Эр хүн гэртээ өдөржин цай гүзээлнэ, энэ нь бараг шашны ариун зан үйл мэт, эсвэл бусад айлд цай уухаар очно. Зун бол архи айраг гүзээлнэ.

#Монголчууд залхуу учраас явган явах маш дургүй. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Малаа хариулахдаа маш ядуу хүмүүс нь ч өдөржин морь, үхэр унана. Монголчууд залхуу хэрнээ сониуч, үгэнд дуртай, гэхдээ хөгжилтэй хүмүүс биш. Хүүхдүүд нь бага тоглоно, дуу бага дуулна. Тэдний дуу хөгжим нь нүүдэлчний амьдрал ахуйг дүрсэлсэн гунигтай гутрангуй байдаг. Өргөө болон бусад том шашны төвүүдэд жилд 1-2 удаа ядуу агуулгатай баяр наадам болно.

#Монголчууд тамхилж, хадаг сольж, малын байдлаа асуулцаж хүндэтгэлээ илэрхийлнэ. Зочноо цайгаар дайлна, дотно юм уу хүндтэй хүн ирвэл хонь гаргана. Эмчилгээ нь их ядуу, хэнд ч хэрэггүй баавгай, сарлагийн цөс, янгирын зүрх, хатаасан сарьсан багваахай, бах зэрэг хогийг “эм” гэж үзнэ. Лам нарынхаа зэрлэг бүдүүлэг эмчилгээгээр үйлчлүүлнэ.

#Нүүдэлчид ахуй нөхцөлийнхөө маш жижиг сажиг зүйлсийг санаж тогтоох гайхалтай чадвартай. Бүх мориныхоо царайг танина, төөрсөн хонио бусдын мянган хонь дундаас олно, олон жилийн өмнө унаж байсан морио тодорхой дүрсэлнэ, залуудаа өмсөж байсан хувцсаа тодорхой санана. Газар орныг сайн нүдэлнэ. Харин цаг, орон зайг тодорхой хэмжихийг ойлгодоггүй.

#Залхуу алмай байдлын зэрэгцээ хулчгар, маш хуурамч хүмүүс. Бүх азичуудад байдаг хулчгар зангаас монголчуудынх бүр илүү. Идэвхгүй түгжигдмэл амьдралаас нь болдог. Их шашинлаг юм шиг хэрнээ, шашны номоо дагаад мөрдөөд байдаггүй. Эрч хүчгүй, тууштай биш, хөнгөн хийсвэр, хөгжөөгүй зэрэг нь хүүхэдтэйгээ адилхан харагддаг.

#Жич: Надад бол залхуу, идэвхгүй, туйлширсан, эрч хүчгүй гэж дүгнэсэн нь одоо ч хэвээрээ. Хараа сайн хөгжсөн, мянган хонин дундаас өөрийнхөө ганц хонийг ч танина, олон жилийн өмнө өмссөн хувцсаа ч санадаг... гэх мэт нь яг яг.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.