Хорватын тамирчин шүүгчээ зодож, бүх насаараа тэмцээнд оролцох эрхээ хасуулав

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд 2014 оны Боксын залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд Хорватын тамирчин Видо Лончар Литвийн А.Баниулистай тоглож байхдаа хүнд цохилтонд оржээ. Харин тоглолтыг зогсоосон шүүгчийг Хорватын тамирчин бээлийгээ тайлж, ялагчийн нэрийг зарлахаас өмнө зодсон аж. Энэ үеэр булангийн шүүгч спортын бус үйлдэл хийж, ноцтой зөрчил гаргасан Видог рингээс буулгажээ.

Дээрх үйл явдлын дараа Хорватын боксын холбоо хэлэлцэж, шударга бус, ёс зүйгүй үйлдэл хийсэн гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин Олон улсын боксын холбоо тус тамирчинг уралдаанд тэмцээнд оролцох эрхийг нь бүх насаар нь хасаж, эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэл оногдуулахаар болов.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.