Гэртээ шинэ энергийн урсгалыг хэрхэн бий болгох вэ?

Twitter Print
2022 оны 03-р сар 30-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Гэр доторхи зогсонги, хөдөлгөөнгүй болсон энергийг ядаж долоо хоногтоо нэг удаа шинэчилж, цэвэрлэж байх нь сэтгэл санааг өөдрөг болгох төдийгүй, шинэ энергийн урсгалаас эрч хүч авч байх эх үүсвэр юм. 

Энергийн солилцоог хийх хамгийн энгийн арга нь бүх цонхоо нээж цэвэр агаар оруулах явдал юм. Хурц нартай буюу хүчирхэг ян энергитэй өдөр энэ аргаар энергийн солилцоог явуулах нь үр дүнтэй. Мөн бороо орсны дараа нойтон, чийгтэй агаарыг гэртээ оруулж сэлгэвэл сайн. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, тавилгуудаа байрнаас нь бага зэрэг хөдөлгө. 

Мөн сангийн бойпорт уулнаас түүсэн цэвэр байгалийн гаралтай арц, ганга өвс, хүжний аль нэгийг хийж уугиулаад гол хаалганаас эхлэн нар зөв тойргоор явж гэрээ ариусга. Ингэхдээ булан тохой, хаалга цонх, орны доорхи зай зэрэг бүх газрыг анхилуун үнэрээр ут. Хувцасны шүүгээ, шуургуулга зэргийг бүгдийг нь уйгагүй онгойлгож ариусгаарай. Байгалийн гаралтай арц, хүж, ганга гэснийг маш сайн анхаараарай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.