Европчуудад маск байтугай нойлийн цаас ч олдохгүй байгаа нь тэд үйлдвэрлэгч байхаа больж, Хятадаас хамааралтай болсон...

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Европчууд маск зүүхгүй байна яасан хэнэггүй юм гэнэ, хэнэггүйдээ биш тэдэнд маск байтугай нойлийн цаас ч олдохгүй байгаа. Яагаад гэвэл тэд өөрсдөө үйлдвэрлэгч байхаа больсон.

Өнөөгийн Европын улсууд 19, 20-р зууны колончлогч аварга махчид биш арчаагүй хувиа борлуулсан жижиг вант улсууд болцгоосон. Тийм учраас тэд нэгдэж хүчирхэгжихийн тулд Пан Европын холбоог байгуулсан.

Гэвч ямар ч зорилгогүй,нэгдсэн эрх ашиггүй тэдний холбоо үр дүнд хүрсэнгүй. Хүчирхэгжих нь байтугай Арабын зэрлэгүүдэд эзлэгдээд сүр сүлд нь улам унасаар байгаа. АНУ ч ялгаагүй, Хятадын нээлттэй бодлого, том зах зээл, хямд ажиллах хүчинд хууртаж бүх үйлдвэрээ Хятад руу нүүлгэсэн.

Детройт мэтийн машин үйлдвэрлэгч, аж үйлдвэрийн том хотууд нь хоосорч дампуурсан. Үйлдвэрүүд нь бүгд 100% хувийх учраас төрөөс нь хориглож чадаагүй. Америк хөрөнгө оруулагчид ядуу хятад ажилчдыг дөнгөж хоолны мөнгөөр ажиллуулдгаа хорин жил сайрхсан. Тэгээд нэг өдөр харсан чинь Хятадууд хямд ажиллах хүч биш болсон байв. Харин ч эргээд Хятадуудын цалинд хамаг ашгаа өгөөд дампуурч эхэлцгээсэн.

Хятадад үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүнийг худалдаж авсаар байгаад өөрсдөө нойлийн цаас хийж чадахаа больсон. Хятад хялбархан баяжиж бүх дэлхийг шимэгчилдэг хувалз боосон. Түүгээр ч барахгүй санхүүгийн зээл нэрээр маш олон орнуудыг өрийн хавханд оруулж газар нутаг, далайн боомт, зам гүүр, барилга байгууламжийг нь булаан авдаг колончлогч болсон.

АНУ, ЕХ саяхнаас Хятадын аюулыг ойлгож эдийн засгийн дайн зарлаж,бараа бүтээгдэхүүнд нь 120%-ийн татвар оногдуулж,төрөөсөө зохицуулалт хийж үйлдвэрүүдээ татаж эхэлсэн. Гэвч оройтсон юм. Хятадууд бүхнийг бие дааж сурчихсан байв, ингээд пээдийдэг болсон. Ялангуяа титэмт тахал дэлхий даяар тархсан энэ үед АНУ нойлийн цаас, маскны хомсдолд орсон. Тэгээд нөгөө Хятадаасаа худалдаад авчихъя гэтэл өөрсдөө эдийн засгийн хориг тавьсан тул яах ч аргагүй мухардалд ороод байгаа билээ.

The US-China Trade War Blog: A Must Read | China Law Blog

Гэхдээ Хятад улс ч гэсэн ялгаагүй тахлынхаа горыг амсаж, тахлын тархалт нь онц дээрдсэнгүй эдийн засаг нь унаж,ард түмэн нь үймж эхлээд байна. Сарьсан багваахай наранд хатна, Санаа муут яваа хатна гэж Хятад хүнд зориулагдсан үг гэлтэй. Цаашид юу болохыг ажиглаж сууя.

Монголчууд бид ч аж үйлдвэрээ устгуулсан. Бодох юм ч их байна даа.

Х.Батжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.