Алкохолийн нөлөөгөөр тархинд саажилт бий болохыг согтолт гэнэ

Twitter Print
2021 оны 12-р сар 28-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Таны эрүүл мэндийн боловсролд зориулсан дусал мэдлэг 

Архи уухаар

Архи уухаар сэтгэл санаа сайхан болох, царай улайх гээд төрөл бүрийн урвал хүний биед бий болно. Өөрөө хэлбэл үүнийг согтох гэнэ. Тэгэхээр тэр согтох үзэгдэлд дуртайдаа дадал болгон уух хүмүүс ихээхэн байдаг гэж бодож байна.

Тэгвэл энд хэд хэдэн эргэлзээ байна. Чухамдаа тэр согтох гэдэг нь яг юу вэ?

Хүн архи уухаараа яагаад согтох вэ?

Үнэндээ бол алкохолийн нөлөөгөөр тархинд саажилт (саатал) бий болж байгаа юм. Архи уумагц алкоголь нь цусаар дамжин тархинд хүргэгдэж, тархи саажснаар хэвийн ойлголт, дүгнэлт саатан, хэвийн үйл ажилгаа хийж чадахгүй болчихдог. Мэдээжийн хэрэг алкоголийн хэмжээ ихсэх тусам тархи дахь саажилт улам улам нэмэгдэн, түүнээс улбаалан үйл хөдлөл ч бас улам улам өөрчлөлтөнд орно.

Архи ууж эхлэх үед бол тархины нэг хэсэг нь саажиж эхлэх тул сулбайн манарч эсвэл дүгнэн ойлгох чадвар сулрах төдий тул хөгжилтэй мэт болно. Гэтэл архи уух хэмжээ нь ихсэх тусам тархины саажих хэсэг ч мөн ихсэхээс болж, түүний уршигаар бөөлжис цутгах эсвэл бөөлжих, нэг ярьсан зүйлээ дахин дахин ярих зэрэг үйлдэл хийнэ. Цаашлаад уух хэмжээ нь нэмэгдээд байвал тархины ихэнхи хэсэг саажин , хүн дуудсан ч хариу дуугарч чадахгүй хэмжээнд хүрч саатна.

За тэгвэл архи уувал яг үнэндээ хүний биед юу болдог вэ гэвэл архины 20 % нь ходоодноос, 80 % нь гэдсээр дамжин шимэгдэн, элгэнд хүргэгдэж очиж задрана.

Энд алкохолийн хэмжээ их байвал задрал хийгдэхгүй, цусанд алкоголь нь үлдчихдэг. Тэгээд цаашаа зүрхэнд хүргэгдэн, зүрхнээс бүх биеэр дамжин дахин элгэнд ирж задрал хийгдэх гэсэн эргэлттэй урсгал юм. Энд цусаар дамжин бүх биед тархана гэдэг нь мэдээж хэрэг тархинд очно гэсэн үг.

Тархинд нейрон гэж нэрлэгдэх мэдрэлийн эсүүд байх ба тэдгээр мэдрэлийн эсүүд нь хоорондоо мэдээллийг дамжуулах үйл ажилгаа хийдэг ба энэ үйл ажилгаа нь алкоголийн улмаас саатуулагдаж орхидог байна. Үүний улмаас тэнцвэр алдагдан явж чадахгүй гуйвах, юмыг сайтар ялгаж харж чадахгүй 2 харах гэх мэт үйлдэл хийдэг.

Тэгвэл зарим хүн архи нилээд уусан ч согтохгүй хүн байхад эсрэгээрээ архийг багахан уугаад маш амархан их согтдог хүн ч байдаг. Эдгээр архи уугаад тэсвэртэй, тэсвэргүй гэгдэх шинжтэй хүмүүс юунаас болоод ийм шинжтэй байдаг вэ гэвэл төрөл бүрийн шалтгаантай.

Жишээний төлөөлөл болгон 2 шалтгааныг танилцуулъя.

# 1. Том жижиг ялгаа

Алкоголь нь элгэнд задрана гэсэн дээ тэгвэл элэг нь том байх тусам задрал явагдах хэмжээ нь их тул том биетэй хүмүүс нь элгэн дэхь задрал явагдах даа хялбар байна. Тиймээс эмэгтэй хүнээс эрэгтэй хүн нь архинд тэсвэртэй, жижиг биетэй хүнээс том биетэй хүн нь архинд тэсвэртэй байх нь элбэг байна.

# 2. Үндсэн шинжийн ялгаа

Алкохоль нь элгэнд Ацетальдегид гэдэг бодис болон задран, Ацетальдегид нь цууны хүчил болон задрана. Тэгвэл цууны хүчил нь хүний биед хоргүй харин Ацетальдегид хүний биед хортой ба согтууруулах шалтгаан болдог.

Тэгэхээр энэ Ацетальдегидийг сайтар задлаж чадах уу үгүй юу гэдгээр архинд буюу алкогольд тэсвэртэй тэсвэргүй байдал ихээхэн хамааралтай юм. Ацетальдегидийг задлах чадвар нь удамшлын шинжтэй өөрөөр хэлбэл эцэг эх нь архинд тэсвэртэй бол хүүхэд нь мөн тэсвэртэй магадлалтай гэдэг шиг ойлголт.

Америк хүмүүс нь Япон хүмүүсийг бодвол архинд тэсвэртэй байдаг нь Ацетальдегидийг задлах чадвар нь өндөртэй байдаг тул архинд тэсвэртэй байдаг байна.

Үргэлжлэл бий...

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.