
Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлэг шинэ жишиг тогтоож, энэ жил шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулахгүй байхаар болжээ. Улмаар үүнээс хэмнэсэн зардлаа бүх ажилчдынхаа дансанд тэнцүү хуваан шилжүүлсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юм.
Энэ талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир хэвлэлд “Бид шинэ жилийн баяр огт тэмдэглэхгүй биш. Ажлынхаа байранд баярын хурлаа хийж, шилдэг ажилтнуудаа шалгаруулж, бэлэг гардуулна. Харин үнэтэй газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахгүй. Эмнэлгийн удирдлагын зөвлөл хуралдаж, байгууллагынхаа шинэ жилийн баярыг эдийн засгийн хүндрэл багатай шинэлэг хийх тухай ярилцаж ийм шийдвэрт хүрсэн. Цалин нэмэгдсэн ч эдийн засгийн хүнд нөхцөл байдалд төлбөр өндөртэй баар цэнгээний газарт, архи дарс ууж мөнгөө үрэхгүйгээр баярын хурлаа хийх нь зүйтэй юм гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, баар цэнгээний болон үйлчилгээний газарт бусдад хөрөнгө оруулалт хийх мөнгөө ажилчдадаа зориулж өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Бид өөрсдөдөө л хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд ажилчид шинэ жилийн арга хэмжээнд оролцохын тулд хамгийн багадаа 50-100 мянган төгрөг цалингаасаа хураалгадаг байсан.
Манайх төсвийн байгууллага учраас шинэ жилийн баяр тэмдэглэх зардал байдаггүй тул өөрсдөө мөнгөө гаргаж ирсэн. Энэ жилийн хувьд уг зардлаа хэмнэж, бүх ажилчдадаа цалингийн урамшуулал 300 мянган төгрөг олгож байна” хэмээн ярьжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Дэлгэр
(66.181.161.98) 2019-12-20 22:36Төмөрочир багын л зөв хүүхэд байсан. Зөвөөрөө л явж байгаа юм байна. Баяр хүргэе. Амжилт хүсье
Хариулах
bolor
(202.9.46.222) 2019-12-20 21:34mash zuw zvil hiije bayrlalaa neg ch gesn emch nar saihan amidrahn saihan
Хариулах
Irgen
(107.72.176.80) 2019-12-20 15:47Ystoi zov zyil hiijee
Хариулах