Вагнер компанийн цэргүүд Донецк дахь Соледар хотыг эзэлсэн гэв

Twitter Print
2023 оны 01-р сар 12-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагт хувийн цэргийн Вагнер компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Донбассын бүс нутгийн төвд байрлах Соледар хотыг Вагнер компанийн цэргүүд бүрэн эзэлсэн хэмээн мэдэгджээ.

Украины талаас Вагнер компанийн цэргүүд Соледар хотын дийлэнх хэсгийг хяналтандаа авсан хэмээн мэдээлж байна.

Евгений Пригожин Вагнер компанийн хөлсний цэргүүд Бүгд Найрамдах Донецк Ард улсын Соледар хотыг эзлэх үеэрээ бууж өгөхөөс татгалзсан Украины зэвсэгт хүчний 500 албан хаагчийг устгасан тухай компанийхаа Telegram дахь сувагтаа нийтэлжээ.

Нөгөө талаас Украины зэвсэгт хүчин, Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хотод тулаан үргэлжилсээр байгаа тухай мэдээлсээр байгаа аж.

Соледар хотыг хяналтандаа авах нь Кремлийн хувьд зэвсэгт хүчин, улс төрийн салбарт гаргасан томоохон амжилт болохоос гадна тус хотоос 10 км зайд байрлах стратегийн чухал байршилтай Бахмут хотыг эзлэх, 20 км зайд байрлах Северск муж руу довтлох боломж нээгдэх аж.

Эх сурвалж: mesuza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.