Хятадад долларын тэрбумтнуудын тоо цөөрчээ

Twitter Print
2023 оны 02-р сар 13-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-Украины дайн, Хятадын коронавирусын эсрэг бодлого, Хятадын болон Хонконгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны үнийн уналт зэргээс болж Хятадын баячуудын хөрөнгийн хэмжээ буурчээ.

Hurun Report компаниас багадаа 5 тэрбум юань буюу 692 сая ам. долларын хөрөнгөтэй Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг жил бүр гаргадаг бөгөөд 2022 оны жагсаалтанд 1305 хүн багтсан нь өнгөрсөн жилийнхээс 11 хувиар буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн 2022 оны жагсаалтанд багтсан хүмүүсийн нийт хөрөнгө 3.5 их наяд ам. доллараар хэмжигдэж байгаа нь өмнөх жилийнхээс 18 хувиар буурсан үзүүлэлт аж. 2022 оны жагсаалтын дагуу 10 тэрбум ам. долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2021 оныхоос 29-өөр буурч 56, долларын тэрбумтнуудын тоо 239-өөр буурч 946 болсон байна.

Hurun Report судалгааны компанийн дарга, ахлах судлаач Руперт Хоогверфийн хэлж байгаагаар Хятадын баячуудын хувьд 2022 он сүүлийн 24 жилд байгаагүй их алдагдал хүлээсэн жил болжээ.

Энэ онд дэлхийн эдийн засагт Украинд болж буй дайн, цар тахлын эсрэг бодлого, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт зэргээс болсон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн билээ.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон олон сарын хөл хорио нь Хятадын технологийн том компаниудад цохилт болж, Ерөнхийлөгч Ши Жиньпин цар тахлын эсрэг бодлогоо сулруулахгүй хэмээн мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, Хонгконг болон Хятадын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналт үүсэхэд хүргэжээ.

Country Garden Holdings компанийн захирал Ян Хуяны компани өр зээлийн асуудалтай тулгарч, түүний өөрийн хөрөнгө 15.7 тэрбум ам. доллараар багассан байна. Цэвэр усны Нонфү Спринг компанийг үүсгэн байгуулагч, вакцин үйлдвэрлэгч Beijing Wantai Biological Pharmacy Enterprise компанийн хувьцаа эзэмшигч Чжон Шаньшан Hurun Report компанийн жагсаалтыг 2 дахь жилээ дараалан тэргүүлжээ. Түүний хөрөнгө 17 хувиар өсөж, 65 тэрбум ам. долларт хүрчээ.

TikTok аппликэйшнийг эзэмшдэг ByteDance компанийн үүсгэн байгуулагч Чжан Иминь 35 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын хоёрт бичигдсэн ч энэ онд түүний хөрөнгө 28 хувиар буурчээ. Жагсаалтын гуравт батарей үйлдвэрлэгч CATL компанийн дарга Жэн Юцюнь бичигджээ. Tencent компанийг үүсгэн байгуулагч Пони Магийн хөрөнгө 14.6 тэрбум ам. доллараар багасаж, жагсаалтын тавд, Alibaba компанийг үүсгэн байгуулсан Жэк Ма жагсаалтын есөд тус тус бичигджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ум Амгалан Болтугай

      (139.5.217.110) 2021-08-31 22:44
      • 0
      • 0

      Худалаа Би өмгөөлөгч гэх энэ хүнд итгэхгүй Илт илэрхий Худлаа Шунал нь биелэсэн Хүсэл нь гүйцсэн тайлбар байна Бурхан байдаг гэдгийг Чи өөр дээрээ үзэх байх ш ш

      Хариулах

    • Z

      (202.9.46.222) 2020-05-21 15:00
      • 0
      • 0

      Hutsdagiin

      Хариулах

    • Zochin

      (182.160.37.160) 2020-05-19 16:14
      • 0
      • 0

      Uhsen hun yamar ug helj vhadah ch bish. Ooroo ch hamar

      Хариулах

    • zochin

      (66.181.177.110) 2020-05-19 14:24
      • 0
      • 0

      Үгсэн үг хэлэхгүй гэгчээр хөөрхий хохирогчийг ямар муухай хэлж байнаа. Ядаж талийгаач чинь даруу төлөв төрхтэй хүн байна лээ шүү дээ. Тэгээд нэг их хүнрүү улангасаад дайраад байхааргүй.

      Хариулах