Л.Суарез, З.Зиданы сэтгэлд хүрсэнгүй

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Францын шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг тоглогч З.Зидан спортоо орхиод багагүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ тэрээр “Реал Мадрид” клубын спортын албаны захирлаар ажиллаж байгаа аж. “Евро ньюс”-ын сэтгүүлч түүнээс Л.Суарезыг багт нь хэрэг болох тамирчин мөн үү? гэж асуухад Зиу: Эзэн хааны багт үргэлж шилдгүүд тоглодог. Гэхдээ бид Л.Суарезийн асуудлаар өнгөрсөн зун “Ливерпуль”-тэй нэг ч зүйл яриагүй. Түүнийг манайд хэрэгтэй тоглогч гэж бодохгүй байна. Реал өөрт хэрэгтэй тамирчнаа авахын тулд шаргуу ажилладаг. Бас мөнгө хайрладаггүй. Харин Суарез бол бидний хүссэн тоглогч биш” гэсэн байна. Уругвай тоглогч өнгөрсөн зун багаа солих нь ойлгомжтой байсан. Харин түүний Каталоны “Барселона” өөрийн болгосон юм.

Тоглогчийн хувиар дэлхийн бүх шагналыг хүртсэн Зизугийн тухай товчхон танилцуулъя. Түүний эцэг Исмаэль, эх Малика нар Бербер үндэстэн бөгөөд Зизуг төрөхөөс өмнө Францад цагаачлан иржээ. 1989 оноос мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлж “Кан” клубт тоглох болсон. Харийн анхны гоолоо 1991 онд өрсөлдөгч багийнхаа хаалганд хийж, “Кан” клубын ерөнийлөгч түүнд машин бэлэглэсэн гэдэг.

Тэр цагаас хойш Францын “Бордо”, Италийн “Ювентус”, Испанийн “Реал Мадрид” багт өөрийн нэрийг цуурайтуулсан. Клубын түвшинд 2002 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 1997, 1998 онд дэд аварга, 1996, 2002 онд “Европы супер” цомын аварга болжээ. Мөн 1998, 2000, 2003 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 2006 оны дэлхийн аваргын “шилдэг тоглогч”, 1998 оны Европын шилдэг тоглогч, 2004 онд Пелегийн ФИФА-гийн 100 жилийн ойд зориулан гаргасан “Шилдэг 100” тоглогчийн эхний 10-т нэрлэгдсэн, “Аваргуудын лиг”-ийн сүүлийн 20 жилийн шилдэг гоол, шилдэг хөлбөмбөгчнөөр 2011 онд нэрлэгдсэн зэрэг хөлбөмбөгөөс авч болох бүх том шагналыг өөрийн болгосон шилдэг тамирчин юм. Тэрээр 1993 онд Испани гаралтай бүжигчин Вероникатай гэр бүл болж дөрвөн хүүхэдтэй болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.