“Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг төр соёрхлоо

Twitter Print
2019 оны 12-р сар 29-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын рок поп хөгжлийн домог “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг Төр соёрхлоо.

2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн “Харанга” хамтлагийн “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртлээ.   Мөн  “Тан руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ”, Эрхлэн жаргах бидэн хоёр”, Үнсье чамайгаа үнсье” зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн олон арван бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюун Төрийн соёрхол хүртлээ.

Ингэснээр тэрээр Төрийн соёрхол хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй зохиолч болж байна.  Зохиолч С.Оюун 1946 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Могод суманд төржээ. 1971 онд АУДС-ийг төгссөн. Эмнэлгийн болон хэвлэл мэдээллийн газруудад ажилласаар 1967 оноос уран зохиол бичиж, голцуу яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. 1994 онд Цэнхэр хадаг, Шаналал тайтгарал, номоороо МЗЭ-ийн шагнал, 2002 онд Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржийн шагнал авчээ.

Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол байлаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.