Хүн хөшөө

Twitter Print
2020 оны 08-р сар 07-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Мянган жилийн дараа Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Зориг, Х.Чойбалсан гэх мэт алдар суутнуудын хөшөө ямаршуухан байх бол. Магадгүй тухай бүрд нь сэргээн засварлаад явах байх.

Харин түүх намтар нь бүдгэрэх болов уу, энэ хэвээр уламжлагдах болов уу? Z үеийнхэнээс Сүхбаатарын талбайг мэдэх үү гэхээр “мэднэ” гэдэг, харин Сүхбаатар гэж хэн билээ гэхээр тэд “мэдэхгүй” гэдэг. Орчин цагийн тэдгээр хөшөөд нь эртний ХҮН ХӨШӨӨ-тэй агаар нэгэн билээ.

Монгол оронд эртний гэгдэх нийт 731 хүн чулуу судлагджээ. Хүн чулуу нь Монгол, Оросын өмнөд хэсэг, Украйн, Пруссийн нутагт тархсан ба НТӨ 4000 жил буюу хүрэл зэвсгийн түрүү үед үүссэн гэж үздэг. Улс төр, овог аймгийн тэргүүн, цэрэг дайны баатруудад зориулж босгодог. Мөн Түрэгийн тахилга тайлгын онгоны нэгэн бүрэлдэхүүн хэсэг болдог онцлогтой. Боржин, гантиг, хүрмэн, элсэн, занар гэсэн таван янзын чулуулгаар хийгдсэн байдаг.

Он цагаар нь авч үзвэл,

- Хүрэл зэвсгийн үеийн хүн хөшөө – 8 аймагт 16

- Түрэгийн үеийн хүн хөшөө – 21 аймагт 628

- Уйгарын үеийн хүн хөшөө – 4 аймагт 12

- Хятаны үеийн хүн хөшөө – Булган аймагт 1

- Монголын хүн чулуун хөшөө 8 аймагт 74

Хэлбэрийн хувьд авч үзвэл,

- Завилан суусан 48

- Босоо 320

- Сөхөрч суусан 10

- Цомцойн суусан 53

- Тодорхойгүй эвдэрч гэмтсэн 300

Дараах аймгуудад хамгийн олон хүн хөшөө бий.

- Баян-Өлгий 177

- Увс 91

- Төв 60

- Сүхбаатар 59

- Завхан 47

- Архангай 45

- Ховд 44

- Өвөрхангай 28

- Хэнтий 26

- Булган 23

- Говь-Алтай 20

Кидан буюу Хятаны үед хамаарах цорын ганц хүн хөшөө Булган аймгийн Ингэт толгойн САА-гаас зүүн тийш 1км зайд байдаг. Нутгийн иргэд “Далха Вандад” хэмээн хүндлэн тахидаг. Улбар бор өнгийн элсэн чулууг уран чадварлаг цоолборлож хийсэн 220 см өндөр хөшөө юм. Дүгрэг малгайтай, өргөн дугуй царайтай. Газарт шүргэсэн урт хормойтой, энгэр заам нь мэдэгдэхгүй өргөн халхгар дээлтэй. Хятан улсын үеийн дурсгал гэдгийг илэрхийлэх чухал онцлог нь гэвэл дээлийн ханцуй нь газар шүргэм өргөн нэлэмгэр хийгдсэн байдаг. Бүсэлхийнээс доохно улбар өнгийн зос будгаар ханан хээ гаргаж чимэглэсэн.

Жич:

Зураг 1.Өвөрхангайн Есөнзүйл, Буурлын хөшөө /одооны гүзээтэй эрчүүд шиг цүдгэр/

Зураг 2. Архангайн Хашаат, Цайдамын хөшөө /түрэгийнх, бас л цүдгэр/

Зураг 3. Сүхбаатарын Дарьганга, Хөрөгийн хөндий /мөөмтэй, бас эрхтэнтэй буюу эр, эм хүйсийн тэмдэгтэй/

Зураг 4. Сүхбаатарын Наран, Дугнарагийн хөшөө /бие давхар эмэгтэйн шинжтэй/

Зураг 5. Сүхбаатарын Онгон, Ламтын чулуу /дундад зууны язгууртнуудын шинжтэй/

Зураг 6. Булган аймаг, Хятан хүн /Бичгийн түшмэл маягийн, ханцуйны ам газар шүргэм урт/

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.