Арабын орнуудын “Шейх Зайд” сангийн тусламжтайгаар Казах бүрэн дунд сургууль байгуулагдлаа

Twitter Print
2016 оны 10-р сар 24-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Баян-Өлгий аймагт Казах бүрэн дунд сургууль нээлтээ хийлээ. Арабын орнуудын “Шейх Зайд” сангийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан дээрх сургуулийг УИХ-ын гишүүн К.Сайран эх орондоо байгуулах саналыг гаргасан байна. Нээлтийн үйл ажиллагаанд Казахстан улсын сенатын гишүүн М.Бахтияров, Казахстан улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобыландин тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр ноён М.Бахтияров нэг сая тенге тус сургуульд хандивласан бол Казахстан улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөгч Ахерке Баян-Өлгий аймгийн боловсролын газарт 6500 ширхэг ном сурах бичиг, сургалтын хэрэгсэл, нэг сая төгрөгийн хамтаар хандивласан байна.

Нээлтийн дараа Баян-Өлгий аймгийн ИТХТ-ийн дарга Б.Лэзатхан хүндэт зочдыг хүлээн авч уулзалт хийхдээ “Дорнод Казахстан мужтай байнгын харилцаа тогтоох, улс хоорондын дөт зам нээх, тэнд нүүж суурьшигчдыг иргэний харъяатаар чирэгдэлгүй авах, эргээд Монгол улсдаа ирсэн 240 хүнийг Казахстаны иргэний харъяаллаас чөлөлөх, номын сан, эрүүл мэнд, боловсрол, театрт тусламж үзүүлэх, хэвлэх үйлдвэр байгуулах, Н.Назарбаевын нэрэмжит их сургуульд оюутан суралцуулах, мах нийлүүлэх” зэрэг 12 асуудлын талаар санал солилцлоо. Харин ноён М.Бахтияров өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Казахстанд шилжин суурьшигчдыг зургаан сарын дотор харъяатаар авч байх хуультай. Мөн дээрх 240 хүний асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авна” гэж хэлсэн байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.