Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудыг тодорхой болголоо

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” Б/238 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулиудыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн үйлчлэлд хамаарах нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг гаргалаа.

Жагсаалтаар нийслэлийн харъяа 31 байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчдыг авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргах шаардлагатай гэж үзжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.