
Вашингтон ОХУ-д хоригдож буй хоёр иргэнээ АНУ-д хоригдож буй хоригдолтой солилцох саналыг ОХУ-д тавих талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дурджээ.
Москвагийн хувьд ОХУ-д хоригдож буй Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Бриттни Грайнерыг АНУ-д хоригдож буй Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцох сонирхолтой байгаа аж.
Энтони Блинкен уг асуудлыг ирэх долоо хоногт ОХУ-ын Гадаад харилцааны сайдтай утсаар хэлэцэнэ гэжээ.
Нөгөөтээгүүр Цагаан ордон болон Төрийн департаментын зүгээс уг хэлэлцээрийн тухай нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Вашингтон Бриттни Грайнерыг, тагнуулын хэргээр ОХУ-д хоригдож буй Америкийн иргэн Пол Уиланы хамтаар солилцох сонирхолтой байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэжээ.
Виктор Бутын өмгөөлөгч энэ тухай ямар нэг тайлбар өгөх боломжгүй гэсэн бол Бутын эхнэр Алла нөхрийн хамт энэ тухай ямар ч мэдээлэлгүй байгаа хэмээн Риа новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Виктор Бутын хувьд Колумбийн босогчдод зэвсэг зарсан хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, АНУ-д хоригдож байгаа билээ.
31 настай Бриттни Грайнерыг өнгөрсөн 2-р сард Шереметьево олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчилсан юм. Тэрээр тээшиндээ олсны ургамлын тос тээвэрлэж байсан нь тогтоогдсон ба түүнийг хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн хэргээр шүүж байгаа юм.
Пол Уиланы хувьд 2018 оны 12-р сард баривчлагдсан ба түүнийг тагнуулын хэргээг буруутгаж, 16 жилийн хорих ял оноожээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ESUIGEN
(197.211.53.29) 2022-07-28 15:04Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу
Хариулах