
Өнөөдөр NBA-ийн талбайд гурван тоглолт боллоо. Хяналтын тоглолт энэ долоо хоногт өндөрлж, ирэх мягмар гарагт шинэ улирал албан ёсоор эхэлнэ. Дорнод бүсийн шилдэг баг “Индиана Пейзерс”-“Шарлотте Хорнетс”-ыг 88:79-өөр хожсон бол, “Детройт Пистонс”-“Филадельфи 76” 109:103, “Нью Орленс Пеликанс”-“Даллас Маверикс” 88:85-аар буулган авлаа. Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой бусад мэдээллийг хүргэхэд шинэ улиралд 67 шүүгч 1290-1335 тоглолтын дэнслэхээр болсон.
Одоогийн байдлаар NBA-д 30-аас дээш жил ажиллаж байгаа нэг, 20-иос дээш жил ажиллаж байгаа 13 шүүгч байна. Өнгөрсөн улиралд домогт шүүгч Д.Баветта шүүглээ хананд өлгөж, тэтгэвэртээ гарсан. Тэрээр Ж.Ирвинг, М.Жонсон, Л.Бёрд, М.Жордн, К.Брайант, Т.Данкан, К.Гарнетт зэрэг шилдгүүдийн тоглолтыг шүүж байлаа. Дик албан ёсны 2600 гаруй тоглолтыг алдаагүй шүүж, 75 насандаа талбайгаа орхисон юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505