Ганга өвсний гайхамшигт анагаах увидас

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Манай эх орны хангайн бүсээр элбэр ургадаг гангыг эрт дээр үеэсээ монголчууд эрүүл мэнд, гоо сайхны зорилгоор өргөн дэлгэр ашигласаар ирсэн билээ.

Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.

Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ.

1. Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.

Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж, хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг байна. Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно.

2. Нян, халдварыг устгана

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

3. Арьсны асуудлыг шийднэ

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг.

ганга-н зурган илэрц

4. Амны хөндий, шүдийг хамгаална

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

5. Шавж үргээнэ

Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

6. Стресс, бухимдлыг тайлна

Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг ”нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

7. Дааврыг тэнцвэржүүлнэ

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг.

Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

ганга-н зурган илэрц

Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.