
Тэдэнд "ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЕВРЕЙ ХҮН” биш, “ЕВРЕЙН НЭРИЙГ ДЭЛХИЙД ӨРГӨСӨН НЭГЭН” ч биш зүгээр л "ЕВРЕЙДЭЭ ТУСЧ ЕВРЕЙ” гэсэн эрхэм хандлага чухал.
Дэлхий ертөнцийн хаана ч явсан жүүд хүн жүүд хүндээ туслах ёстой, жүүд хүн жүүд хүнийхээ дэмээр байгаа газраа тэргүүлэн босох учиртай, жүүд хүний хувьд жүүд хүн эрхэм үнэтэй". Энэ бол еврей хэмээгч жүүд хүмүүсийн эрхэмлэдэг бичигдээгүй хууль.
Тиймээс тэд дэлхийн шинжлэх ухааны бүхий л салбарт онцгойрсон бөгөөд хамгийн үнэтэй алмаз чулууны үйлдвэрлэл-худалдаа, үнэт цаасны зах зээлийг хяналтандаа авч, эртний ховор уран зураг, урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдааны эх сурвалж, биет өвийг эзэмшиж чадсан.
Худалч хүнд хад асга дээр байгуулагдаж, 1948 онд тусгаар тогтнолоо зарласан Израйль улсыг хар. Амьдралын түвшин, цэрэг армийнх нь техник ямар ч улс орноос хол давуу.
Тэд бие биенийгээ хаанаас ч олно, дэмжинэ.
Бидний танил Өндөр хэмээх Гонгорын энэ зураг еврейн database буюу лавлахад байна. Учир нь Гонгортой хамт зургаа авахуулсан эдгээр хүмүүсийн зарим нь еврей учраас. Тайлбар нь "Description: Jacob Reuter (right) and Mittia Preshalov (left) posing with a 7 foot tall Mongolian shepared, Mongolia c.1912. Reuter and Preshalov settled in Manchuria in 1905 and engaged in commerce between Mongolia and the Manchurian coastal cities": "Жакоб Ройтэр (баруун гарт), Миттиа Прэшалов (зүүн гарт) нар монголын 7 фүүт өндөр малчны хамт. Монгол 1912. Ройтэр, Прэшалов нар 1905 оноос Манжуурт сууж байсан бөгөөд Монгол болон манжуурын хойгийн хотуудын хооронд арилжаа хийдэг байв" Тайлбараас харахад тэмээнээс ч тэмдэгтэй 7 фүүт өндөр монголын нэр алга байна.
Харин хоёр жүүдийн тухай мэдээлэл хангалттай. "Жүүд хүн жүүд хүндээ эрхэм үнэ цэнэтэй" гэдгийн жишээ товчхондоо энэ. Дууриал болгомоор "хууль" шүү.
(Beth Hatefutsoth Photo Archive, courtesy of Benjamin Reuter, Israel)
Дагвасамбуугийн Алтонгэрэл
Zochin
(172.58.60.156) 2020-08-12 06:40Neelttei horihod buyu gertee jargah bhdaa
Хариулах