ЖАЙКА байгууллагын төлөөлөгчид МҮОХ-нд зочлов

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Японы ЖАЙКА (JAICA)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Т.Ёшимүра, төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Ё.Мүронэ нарыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ЖАЙКА нь 1997 оноос Монгол улстай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд спортын салбарт волейбол, бадминтон, жүдо зэрэг төрлөөр мэргэжилтэн илгээж байсан юм. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Токио-2020 олимпийн наадамд бэлтгэж буй баг тамирчдын талаар товч танилцуулж, спорт-олимпизмийн салбарт хэрэгжүүлэх чиглэлийн талаар санал бодлоо солилцон, Зуны XXXIII олимпийн наадам товлосон ёсоор зохиогдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: МҮОХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.