БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандана гэв

Twitter Print
2014 оны 10-р сар 24-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр шүүхэд хандахаар болжээ.

Учир нь өнгөрсөн хавар түүнээс “ММ” агентлагийн сэтгүүлч ярилцлага авч мэдээ бэлтгэн нэвтрүүлэхдээ “Уран зохиолын хичээлийг хасна” гэх ор үндэсгүй гарчиг өгч мэдээлэн олон нийтийг төөрөгдүүлсэн. Түүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БШУЯ-ны Б.Насанбаяр дарга ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан гэсэн гүтгэлэг мэдээллүүд түгсэн. Үүнээс болж олон нийтийн харилцааны сайтуудаар дамжуулан түүнийг удаан хугацааны турш гүтгэж, гутаан доромжилсон.

Гэтэл мөн л саяхнаас Б.Насанбаяр дарга Улаанбаатар их сургууль, Ё Бён Мү гэх солонгос хүнтэй хамтран Монгол хэлний тайлбар толь бичгийг хэвлүүлж, ЕБС-уудад 30,000 төгрөгөөр шахаж байна гэж ор үндэслэлгүйгээр гүтгэжээ. Тиймээс өөрийнх нь нэр төрд санаатайгаар халдан, удаа дараа гүтгэн доромжилсон этгээдүүдийг шүүхэд өгөхөөр болсон байна.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.