Ц.Магалжав: Үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно

Twitter Print
2021 оны 10-р сар 14-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал Н.Тамир: "МҮБХ, Хил хязгааргүй спорт ТББ санаачлан Монголд анх удаа Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лиг зохион байгуулахаар боллоо.

Уг лиг нь 2021 оны 10-р сарын 16-наас эхлэн 4 жилийн туршид сар бүр цувралаар явагдах бөгөөд, анхны барилдаанаа энэ Бямба гарагт хийхээр төлөвлөөд байна. Эхний барилдаанд маань одоо ид барилдаж байгаа улс аймаг, цэргийн цолтой 32 бөх барилдахаар бүртгүүлсэн.

Шударга шүүлт, шударга барилдаан, өндөр хариуцлага бүхий ёсзүйн дүрэмтэй, өндөр шагналын сантай лигийн тэмцээн гэдгээрээ онцлог юм. Лигийн тэмцээнд оролцсоноороо тамирчдын ур чадвар өсдөг, сайжирдаг. Улсын цолтой бөхчүүд дараа дараагийн тэмцээнд оролцох байх гэж найдаж байна" гэв.

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав: "МҮБХ-ны гол эрх үүрэгт хамаардаг нэг зүйл нь бөхийн барилдаан зохион байгуулах байдаг. МҮБХ 2018 онд шинэчлэгдсэнээсээ хойш бөхийн барилдааныг нээлттэйгээр зохион байгуулах бодлогийг баримтлан ажиллаж байна. Цар тахлын үед бөхийн барилдаан тогтмол зохион байгуулагдахгүй, бөхчүүдийн бэлтгэл хангагдахгүй байгаа зэрэгт дүгнэлт хийж гарааны 8 хүн барилдах барилдааныг зохион байгуулж байна. Анх удаа оноолтын системийг туршиж үзэж байна. Энэ нь үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно гэдгээрээ онцлог юм. Бусад зүйл нь уламжлалт бөхийн барилдааны дүрмээрээ явагдана" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.