Настай хүнийг хүүхдийн хамт далангаас автобусаар шахан унагаажээ

Twitter Print
2014 оны 10-р сар 25-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Энэ бичлэг дээр нэгэн настай хүн зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байхдаа хэт нарийн замаар орж ирсэн автобусанд шахуулан мөргүүлээд 3 метрийн өндөр далан дээрээс унаж байгааг харуулжээ.

Тухайн хэргийн бичлэгийг ойролцоох гудамжны камераар хийн ил болгожээ. Бичлэгт хүн мөргөж унагачихаад гарч ирэхгүй байгаа хүн чанаргүй автобусны жолоочийн талаарх дүрс байгаа юм. Энэ осол 10 сарын 22-ны 18:05 минут орчимд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу 3-р хорооллын Парадокс төвийн урд талын нарийн зам дээр болсон бөгөөд хүн мөргөчихөөд хаалгаа ч онгойлгож харахгүй, иргэдийн шаардлагаар арай гэж гарч хохирогчдыг эмнэлэг рүү авч явсан жолооч эр хүүхдүүдэд нь "Зүгээрээ, гайгүй байна, хурдхан мэдүүлгээ өгчихөөд явъя, та нар хүнээ аваад явна биз" гэсэн байна.

Хэргийн буруутан жолооч хэрэг бүртгэл дээр тайлбар өгөхдөө би бараг зогсож байсан тэр 2 өөрсдөө унасан гэж тайлбар өгсөн байна. Мэргэжлийн хүмүүс энэ ослын бичлэгийг хараад нэг тайлбар өгөөч. 

Замын Цагдаагийн газраас асуух асуулт:

1.Энэ зам хороолол доторх замд ордог санагдаж байна. Хэрэв тийм бол явган зорчигч давуу эрхтэй байх ёстой зөв үү? 

2.Автобус энэ нарийхан замаар зорчих эрхтэй юу? Хэрэв эрхгүй бол хориглосон тэмдэг байх ёстой юу? Тэр тэмдгийг хэн хийх ёстой вэ? 

Хотын Захиргаа болон Баянгол дүүргийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газраас асуух асуулт:

Яагаад ийм өндөр далан ямар ч хаалтгүй байгаа вэ? Энэ асуудлыг хот хариуцах ёстой юу, дүүрэг үү, эсвэл СӨХ үү?

Эцэст нь 3 метрийн өндрөөс мөргүүлж унасан настай хүн хүүхэд 2-ын эрүүл мэндийн асуудлыг хэн хариуцах, алсдаа гарч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл, тэтгэвэр тэтгэмжийн нөхөн олговор хэрхэн шийддэг, хуулиараа энэ жолооч ямар арга хэмжээ авахуулах ёстойг холбогдох албаныхан тайлбарлаад өгөөч.

/Мэдээллийг Хотын иргэн Бямбаагаас иш татав/

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.