Хятад ялчихсан уу, бид алгаа хорстол таших ёстой юу?

Twitter Print
2022 оны 09-р сар 15-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Хятад ялчихсан уу, бид алгаа хорстол таших ёстой юу?

Орон улсаараа оны супер жүжгээ үзэж дуусгаад өчигдөрхөн алга ташив. Үр дүнд нь Хятад ялж байна даа. Энэ жүжгийн эхний үзүүлбэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авахаас эхэлсэн. Тэгэхдээ эхний үзэгдлээ нэгэн захиалгат сайтын "Үндэсний үйлдвэрүүд хэрэггүй, Хятадаас цементээ зөөе" гэсэн уриалгаар төгсгөсөн. Найруулагчийн гарамгай шийдэл энэ байлаа. Тэгж байтал Хөтөлд захирлаар очсон Наранбаатар нь дэндүү поп нөхөр байж таараад, үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйг мэдсээр байж "Цементийн үнийн уналт зарлалаа" гээд самбар хүртэл босгож, сайхан шоудсан. Төдөлгүй үйлдвэр нь засвартай гээд үүдээ бүр барьж амарсан. Энэ нөхөр хэдэн поп алхам хийчихээд хэсэгтээ сураггүй болдог. Өнгөрсөн зун хоёр удаа чимээ гарсан нь ажилдаа ирэхгүй байсан захирал гуай Сэлэнгэд сэвээд долоо хонож байгаа гэх мэдээ.

Дараагийн чимээ Бямбацогт сайдын эхний албан хуралд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй эрхэлж очсон гэх албаныхны ам дамжсан үг. Гэвч энэ зуур цементийн эрэлт ихэсч, нийлүүлэлтийг үндэсний хоёрхон үйлдвэр үүрч, үнэ нь сэм сэм өссөөр, сэрүүн цагийн дах мэт хүндэрлээ дээ. Угаасаа алдарт МАН-ын болон, Ардын хувьсгалын 100, 101 жилийнхээ ойгоор бид чинь улс даяараа гуравхан цементийн үйлдвэртэй сууж байгаа нь үнэн шүү дээ. Сум даяараа боловсон жорлон хайдаг шиг л ичмээр үзүүлэлт. Гурван үйлдвэрийн нэг нь Наранбаатарын үед дашийн шог, даншигийн жого.

Монцемент Европийн сэргээн босголт хөгжлийн банк болон Монполимет грүппээс нийт хөрөнгө оруулалтынхаа 75 хувийг, Монголын хөгжлийн банкнаас 25 хувийг босгосон, эргэн төлөлт 90 хувьтай явж байгаа. МАК-ийн цементийн үйлдвэр мөн л МАК-ын өөрийн хөрөнгө болон Европийн банкны зээл, Монголын Хөгжлийн банкны зээлээр боссон. Нийт хөрөнгө оруулалтын 20 хувь нь Хөгжлийн банкнаас авсан зээл байдаг, эргэн төлөлт 90 хувьтай. Энэ хоёр үйлдвэр хоёулаа улсын төсөвт 30-40 тэрбумыг төвлөрүүлдэг. За энэ бүх мэдээллийг гүүглдээд олоод уншиж болно шүү. Хаалттай юм ер үгүй.

Ингээд нөгөө адлаад байсан үндэсний хоёр үйлдвэр маань ид ачааллын үед ачааны хүндийг үүрч, хүчин чадлаа давуулан ажиллаад ч Монгол Улсын цементийн эрэлтийг бүрэн хангахад хүнд байлаа. Тонн тутмын үнийг чадлаараа торгоон барьж, үйлдвэрээс нь 300 мянгаар нийлүүлсэн цемент хэрэглэгчдэд хүрэхдээ 450 мянга дээр дэнжигнэсэн. Өнөөдөр ч үйлдвэрийн үнээ хамгийн боломжийн хувилбараар барьж байгаа, асууж сураглаад мэд. Гол асуудал нь тээвэрлэлт. Үйлдвэрлээд үйлдвэрлээд зөөж тээвэрлэх вагон хүрэлцдэггүй, ганц төмөр зам нь хаа хаанаа гацаатай. Машинаар зөөгөөд ч бардаггүй. Төмөр зам дээр мөнгөө төлөөд вагон тавиулж чадсан хүн аваад, чадаагүй нь ард нь дугаарладаг болсон. Зөвхөн үйлдвэрлэл бус, тээвэрлэлтэнд хүртэл асуудал гарсан, манай яруу алдарт ченжүүд цементийн үнийг тээвэрлэлтийн арын хаалгатайгаа хамт нэмээд хөөргөдсөн.

Гэвч энэ хүндрэлийг Засгийн газар тас нууж таг дарсан. Тээвэрлэлтийн ачааллаа цаашдаа, дараа дараагийн он жилүүдэд дийлэхгүй, гүйцэхгүй гэдэг нь тодорхой болсон. Гэвч жүжиг эцсийн үзэгдлээ тоглох ёстой, алга ташилт сонсох хэрэгтэй. Тиймээс барилгын улирал дуусахад ганцхан сар дутуу байхад Засгийн газар импортын цементийн татварыг тэглэсэн гэх сүржин шийдвэрээ сүрхий том дуугаар зарлаад, хөшгөө хаав. Ингэхдээ эхлээд твиттер, нүүр хуудсуудаар үндэсний үйлдвэрлэгч нөгөө хоёрыг нөмөрч баахан баалж байгаа юм, арай л Эрээн мандтугай, Хятад ялтугай гэж орилсонгүй, за зарим нь халаад хашгирсан л даа. Араас нь импортын цементийн татварыг он дуустал тэглэсэн тухайгаа овоо шуугиантай мэдэгдэв. Угаасаа одоо аль ч төвшинд цутгалтын ажил хийх боломж ганц сараар л чадан ядан хэмжигдэнэ, тэгэхээр бас л шоу байлаа, шорвог муухай давс нь ихэдлээ.

Тэгэхдээ нөгөө хүрэлцдэггүй вагон, хүртээмжгүй төмөр замаа дурдсангүй. Хаа сайгүй "Цементээ ч яахав авчихлаа, вагон тавиад өгөөч, машин гаргаж туслаач" гээд нүд эрээлжлүүлж байгаа хэрэглэгчдээ яах юм бэээ? Нөгөөдүүл маань өнөөдрөөс Эрээнд вагон хайгаад урд хөршийн дарга нарыг хормойдоод, хагас жил агуулахад хэвтсэн цемент авах гээд гүйж явна гэнэ дээ. Үндэсний үйлдвэрлэгчдээ үгүйсгэн дэвслэх энэ жүжиг цементийг гол дүрээ болгож, цэртэй бүхнийг хашгирахад хүргэж, захиалгатай болгоны зан чанар, заваан эздийг илчлэв. Орон улсаараа оны хамгийн өндөр үзэлттэй жүжгийг үзээд дуусч байна, "Тамгагүй төр" юу ч биш болсон, тамын цементийн асуудал эрэлт, нийлүүлэлт, тээвэрлэлтийн бүх үнэн төрхөө илчлээд, ирэх хавар дахиад эхэлнэ.

Эцэст нь Хятад ялчихсан уу, бид алгаа таших ёстой юу, бүр хорстол таших үүрэгтэй юү? Үгүй, битгий горьд, Засгийн газар тэнэглэлээ зогсоож, тээвэрлэлтийн асуудлаа ядаж уг үндсээр нь шийдэх зоригтой, зорилготой баймаар байна! Үндэсний үйлдвэрлэлээ буланд шахан шанаадаж байгаад үүрээ барина, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэж байдаггүй юм.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.227) 2022-09-15 14:58
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах